20150720

0424072015 Чимээгүй хашгирах,

Нүдгүй сэтгэлд
Нулимсгүй бороо шаагих,
Урсаагүй үер
Уушги дотор үерлэх,
Хиймэл амьсгал
Амьдралгүй амь,
Чихгүй хүсэл
Чимээгүй хашгирах,
0424

20150709

0710070915 night time of Mongolia

Write about it, , which is not cool as Japanese nith time

0104070915

Галт тэрэгнээс буув. Би урт биш түрийтэй усны гутал өмсчихсөн. Ард, надтай хамт яваа хэн нэгэн бас байх шиг. Эсрэг талд нов ногоон ой. Ямар нэг хүүхэлдэйн киноны ямар нэг дүр юм шиг. Урагш хэд алхахад бага зэрэг сорох шиг, шагайнаас арай дээхнүүр татах дүүрэн устай, тунгалаг намагархуу газар. Ой мод галт тэрэг хоёрын хоорондох хэсэгхэн газар нь галт тэрэгний зам дагаад урт, урт хуваагдсан, бас нов ногоон. Яг нэг, тэнгэрээс, дээрээс тариан талбай яаж харагддаг шиг.


20150708

1149070715 Долоо

Санамсаргүй тархиныхаа эсийг тоож хараад... Тархитай "ярьж" үзэв. Тархиа долоож үзлээ. Шорвог гэж нэрлэмээр. Ширгэчихсэн болоод тэр юм болов уу?

Тэр нэг зүйл, ханын цагны савлах дүүжийн хүндрүүлэгч шиг, бодит, гадаргуу ертөнц ба бодлын ертөнц хоёрынхоо дунд савлах ухааныг хянах шиг, дүүжин хөдөлгөөнийг мэддэг ч барьж авдаггүй ухамсраасаа хэсэг хөндийрөн, хальт тархиа долоох шиг

Have just noticed there is some 'cell' thing, which always swings like a clock 'tie' between reality and my thought world...

Бид бүгд нэг зүйлээс өөр өөр зүйлсийг олж авдаг,
Бид бүгд ямар нэг "эмч" юм шиг санагдав...

20150707

0128070715 Өөрийгөө тусгах

Сэтгэлийг биежүүлэх
Мэдрэмжийг хэлбэржүүлэх
Бодлыг дүрсжүүлэх
Өөрийгөө тусгах
Өрөөлөөс тусгаарлах
0128070715

20150703

П.М-ын "шүлэгэнцэр."

Цоохор толбот модод чиний тухай ярихад
Цонхоо онгойлгон би сонсдог
Наран алимны ягаахан шvvснээс
Нандигнан уух минь ариухан байдаг
Саран гøрøøсний цэнхэр униараас
Савлан суух минь жаргалтай санагддаг
Энэ бvхэндээ би жинхэнээсээ дурладаг
Эгшин бvрийг нь шимтэн илбэдэг...
Шидэт тэнгис, алтан шувуу бид хоёрт л байдаг-П.М