20150226

Moby: Зөвхөн чиний тухай... 0226151005

Би чамд үгүйлэгдмээр бна... Цээжинд чинь лемоноос ч гашуунаар дурсагдмаар бна...
Яг одоо би яаж чамаар өвчилж байгаа шиг... Чи хором бүрийг надаар дүүрэн хөндүүрлэж өнгөрүүлээсэй... Мартах гэж хичээсэн хором бүрийн чамд илгээсэн зурвасууд... Утгагүй асуултууд, хүүхэд шиг... хүүхдээс ч долоон дор уурлаж, чамайг өвтгөх гэж зориуд дөвийлгөсөн худал үгс шиг минь... Хоромхон төдийд хайрыг минь асааж түймэр тавьсан оч шиг чи...
Өөрийгөө нүдэнд чинь тусаасай гэж хүсэх нь яг л хувь тавьлан үргэлж новшийн, тоглоомтой шийдвэр гаргадаг гэдгийг батлах шиг...  хайрлаж болохгүй хүмүүсийг заавал намайг зовоосой гэсэн шиг надруу явуулж бдаг нь заримдаа үнэхээр  үхэлийг хүсэх хүслийг минь улам нэмэх юм....
Чиний pride-ийг гишгэлж, сайхан аашинд чинь ус цацмаар болтол уурласан уур, хардалт бүхэн зөвхөн чиний гайхалтай үнэр... нэвт харах мэт гайхаж сониучирхсан шиг хурц харц, том давхраа, содон өнгөтэй хоолой, хөөрхөн хүүхэд шиг инээх чинь, үргэлж миний дүрсэлж зурдаг бсан шиг амны хэлбэр, соёонд чинь тээглэж урагш жаахан түрсэн тэр нэг амны хажуудах special  feature which i always love that kind of feature, анхны уулзалт байсан ч хүчтэй татах мэт мэдрэмж төрүүлсэн чиний..., сайхан танилцсанаа сүйрүүлчихсэн миний тэнэг мэдрэмж, бухимдаад яачихаад байгаагаа яаж ч чадахгүй, сөхөө ч бгаагүй миний олиггүй байдал...
Чамайг, чиний бүхнийг, бүтнээр чинь эзэмшихийг хүссэн харамласан сэтгэл минь...
Сүүлдээ чамайг бүр илүү муугаар бодож үзсэн ч... Ялгаагүй, дээрдээгүй сэтгэл минь, уг нь мөрөөрөө гэмгүй байж байсан... гэхдээ бид 2ын аль алиных нь буруу байгаагүэ... Харин ийм богинохон учрал байсанд магадгүй миний буруу их байгаа...

Чамаас заавал илүү гарна гэж өөртөө андгайлахад хүргэсэн чи, чиний амбиц...
Чамд таалагддаг охины тухай олж мэдсэний дараа "би бараг тэрнээс чинь дордохчгүй юм байна , ямар ялгаа байнаа... чамтай учирсан минь жаахан хожимдчихсон болов уу?" гээд л өөрийгөө баахан асуултаар булчихсан...,
Мартаж ядаж бхад царайг чинь, үйлдлийг чинь санагдуулсан бүхэн, чамайг бодсоны дараа заавал чамд хэлмээр зүйлс гарч ирдэг нь заримдаа намайг хашраах шиг... чамд хэлэхийг хүсэх бүрт чамаас бага багаар эмээж, надад дургүй болох вий, үзэн яддаггүй ямаа гэхэд залхах вий гэж улам их биеэ барихад хүргэж байна...

Чамайг үүнийг олж уншаасаай ч гэж хүсэхгүй байна... битгий олж уншаасай ч гэж хүсэхгүй байна... Чамд ямар хамаа байх биш... Улам л намайг зовоох нэмэр болох вий...
Харин хэзээ нэгэн цагт чи надад эргэж ирэх болов уу? Хүлээж авах болов уу?? Дахиад бүтэхгүй байсан ч яахав дээ, хамаагүй!! Ядаж үүрд сайн найз чинь баймаар байна... (friendzoneд чинь орсон ч яахав хха) Болохгүй байсан ч хэзээ нэгэн цагт сэтгэлд чинь сэвгүй, сайхнаар дурсагдах болов уу??

Бурхан гэж байдаг бол яах гэж??? 
Аан нээрээ сургамж болгох гэж бүтэхгүй хүмүүсийг учруулдаг гэдэг бил үү... тэр нь ч биеллээ олсон байх өө... Сургамж  болгох гэж учруулаагүй бол магадгүй хэн хэнд нь сэтгэлийн гарз болох бсан биз... 

Blow away, in time, it's hard to see yourself in the corner.
I gather reasons why, try to justify what i taught her.
Did you love, did you love someone? 
To the bitter end, when the love couldn't come,
And you want to leave, where you came from,
And cast your heart and mind to the ocean.

Do you even know that, i keep everything in?
Do you even know that, i keep everything in?
Do you even know that, i keep everything in?
Do you even know me at all? 

It's brave to seek sometimes, but i'm not brave enough to get over,
The many miles i've run, have only put more weight on my shoulders.

When i loved, when i loved someone,
To the bitter end, When the love couldn't come,
I just want to leave, where we came from,
And cast my heart and mind to the ocean.

Do you even know that, i keep everything in?
Do you even know that, i keep everything in?
Do you even know that, i keep everything in?
Do you even know me at all? 

Head-tied, over what we're doing,
My mind, wasn't built for this.

Do you even know that, i keep everything in?
Do you even know that, i keep everything in?
Do you even know that, i keep everything in?
Do you even know me at all?

20150223

0846022315 Шоо+к+алаад

Зүрх минь хөндүүрлэж
Зүгээр л алга болчихмоор байхад
Аалзны сүлш шиг сошиал
Амьдарлаас, олдчихоод бх юм царай чинь
Аргаа барахдаа
Агаараас бусдыг
Арччихлаа...
Одоо харин бүгдийг
Оюун санаанаасаа мартах л үлддээ
Онгохой нүх шиг
Ором чинь үлдчих юм
Одоо яаж бөглий дөө байз
Огт уйлж чадахгүй
Олигтойхон инээчихэж ч болохгүй
Хөхөрч цонхийсон
Хүйтэн чулуу залгиулчихсан мэт..
Хорвоод амьдрах итгэлээ
Ахиад алдчих гэж...
Даанч сайхан ч юм шиг..
Дахиж мэдрэх

20150202

0127150454 Чихэрэн шохоорхол буюу кэнди краш

Бид хэдий сэтгэлийн амьтад ч гэлээ... сэтгэлээ хэтэрхий их хоосон зүйлсээр завгүй хооллох хэтэрхий олон аргатай болчихсон мэт. Би энд зураг зурна, ажил хийж мөнгө олдог ч эрүүл мэндээ хугаслаж бх зуур чи тэнд миний хийсэн "тоглоом"оор өдөр шөнөгүй тоглон надад хармаагаа сэгсэрүүлнэ. Энэ бол амьдралын хэмнэл...
Бид амьд харилцааг, амьд мэдрэмж, хүртэхүйг мартсан бололтой. Зөвхөн сошиал, олон нийтийн хэрэгслээр найзлан, тэндээ аж төрнө...
Би заримдаа үгүйлдэг л дээ... гэхдээ зөвхөн иймэрхүү уулзалт болсны дараахан ч юм уу... Магадгүй хэн нэгэнтэй сайхан уулзая гээд нэтээр дүүрэн онлайн бдаг нз нараасаа сонгоод уулзаж болох ч... Тэд хэн нэгэнтэй хамт бна гэдэг, ялангуяа таних танихгүй сошиал нз нарынхаа нэгэнтэй гэдэг... магадгүй бж болох ч, тэд хэн нэгэнтэй цагийг сайхан өнгөрүүлэх, нөгөө утгаараа дэмий мөнгө үрэх зорилгогүй бол... Хичнээн энэ нь өөрт нь сэтгэлийн дэм, мөнгөнөөс илүүг авчирах ч юм билүү гэдгийг ойлгож ухамсарлах зав, сонирхол бдаггүй бх л даа... Жишээ нь би өөрөө...