20150327

Why bi sinlge bgaa tuhai? Yagad hair?? msg chat conversation of my opinion 032715.

0321150550 Хүн юуны төлөө, яах гэж амьдардаг вэ? гэсэн асуултанд /032715./

Хүн юуны төлөө, яах гэж амьдардаг вэ? гэсэн өөрийнхөө асуултанд хариу олчих шиг боллоо...
Би энэ асуултыг ask.fm сайтаар өөрнийхөө танилуудаасаа асууж байсан юм, гэхдээ тэднээс 1,2 хүн л асуултад маань арай өөрөөр хариулж бсан юм байна...

Хүн зөвхөн сүнсний хувьд, өсөн дээшлэхийн тулд, үхэлдээ бэлдэхийн тулд, эндээс одохдоо тархиндаа алт эрдэнэстэй буцахын тулд...
Хойд нас гэж байдаг бол, тэр цагт ахин хүн бол төрөх бол, тэр насныхаа амьдралдаа одоогийнхоосоо илүү сайн ссайхан төрлийг олохын төлөө,

0322150425 Зэвүүн хүн байх хэрэгтэй!! Чухал fb chat шүүмж!

Labyrinthine Labyrinthine
Xaxa orchino burduleh l heregtei shd emorod b.hr chmg humus emo l gj harishd daatstaihan gants ug helchdeg neg ashtaihan buteel h.chdeg bol bolomjtoi l sana b.a nad chin hundlungus uurigu shumjilchdeg olod harchdag l b.h heregtei chms mini harsan zuil bol neelttei temvleltei chadvartai terige l zov h.h heregtei oooy 
29 минутын өмнөГар утаснаасаа илгээсэн

Jklshbrkg Jshdvf
wut wut wuuuut?

tegj harna l wizde
daatstaihan gants ug helchdeg neg ashtaihan buteel h.chdeg bol??
25 минутын өмнө

Jklshbrkg Jshdvf
gene ii?

orchnoo burfuuleh tel dr bol tiim shu
hundlungus uurigu shumjilchdeg olod harchdag l b.h heregtei?
za bz....
terige l zov h.h heregtei? gej aliig n?
jhn zewuun ch gsen ih heregtei ug hellee!
22 минутын өмнө

22 минутын өмнө

Labyrinthine Labyrinthine
Buteel chin bol yrdo l ter shvde bi tegej boddin
22 минутын өмнөГар утаснаасаа илгээсэн

Jklshbrkg Jshdvf
mmm
bi ter talaar eroosoo bodoj bgaaguim bn
naadhaas chin busdiig heterhii ih boddog bsiim boluu gj sanagdlaa
hmm
naadah chin ih taalagdlaa
20 минутын өмнө

Jklshbrkg Jshdvf
bi magadgui haij bsan asuultand hariu ogchh shg bolloo
yg yu haij bgaagaa medehgui hernee
neg tiim ym haigaa l bsiim shg
19 минутын өмнө

19 минутын өмнө

Jklshbrkg Jshdvf
daatstaihan gants ug helchdeg neg ashtaihan buteel h.chdeg bol gej bi tiim hun bish bolohoor haren durgui hureed bdiimaa tim hmuusd aimarzewuun
tiim bmaar bnshd
terige l zov h.h heregtei" gej hiih gej bgaamu? heregleh gj bgaamu/?

20150324

0324152125 Онцолж намайг хараасай гэсэндээ


Онцолж намайг хараасай гэсэндээ
Онцгой мундаг ямар нэг зүйл хийх ёстой юм бх даа?
Олны дундаас хэн ч биш намайг
Олж хардаггүй сохор хүний төлөө
Огт байдаггүй өнгөөр алаглаж,
Ойлгодоггүй зүйлээ сонирхох ёстой юм бх даа?
Ойлгож, дэмжих хүн чинь би гэвэл
Онгойлгож сэтгэлээ нээх болов уу?
Хожим нь...
Онгод, сэтгэл хөндөж сэрээчихээд,
Онгойлгоогүй хаалгаар орж ирчихээд
Орхилгүй бүх зүрхээ зориулж бхад минь
Онгичиж надаас шимийг нь сорчихоод
Орхиод оддог цэвдэг хүмүүсийн нэг нь байх болов уу?
0324152125
(Нэг охин бодогдоод...)

20150321

0315150945 Энд л намайг байгаагаар минь...

Яагаад надад үргэлж хүмүүс блогоо хөтлөхөө больчихсон юм шиг санагддаг юм бол оо?? Мэдээж хөтлөдөг нь байж л байгаа байх л даа.. гэхдээ л үргэлж тэгж санагдаад байдгийн... сонин муухай биш хэрнээ гээгдээд хоцорцым шиг...
Яагаад тэртээ холын холоо суугаа, удахгүй чамайг блогтоо ганцхан зүйл бичсэнд чинь (мэдрүүлсэнд нь) чимээгүйхэн талархаад суух уншигчдаа зориулаад, нэг бичиж болгоогооч?? (2 өгүүлбэрийг сияамын ихэр шиг нийлүүлчихсэн юм шиг утгагүй :ь )
Гэхдээ хамгийн сонин нь надад үргэлж блоггер гэдэг сайтад орж ирэх бүрт хэн нэг нь сонирхохоо болиод удаа юу даа гэмээр тийм сонин зөөлөн гунигтай хэрнээ нээх гоя мэдрэмж үргэлж төрдөг... Яг л хаа нэгтээ мартагдсан хуучны сайхан мухлаг шиг... Би л энд орж ирэх дутуу бсан юм шиг, бусдаасаа хаа хол хоцорч орж ирж танилцаж ядан, бичиж түүртэн байгаагаар төсөөлөгдөнө...
Тэнд үргэлж хүнгүй байдаг, хэн нэгэнтэй таарна гэж бодох ч хэрэггүй хэрнээ, тийм сайхан comfort zone-д, нар цонхны цаанаас улбартан төөнөсөн намрын үдээс хойхно орж ирэхэд л яг сайхан байдаг... Тэнд чи ганцаараа тухлан байгаа хэрнээ, хэн нэгэн үргэлж чиний үлдээсэн зурвас, саараачмалуудыг ирж үзэхээр ирдэг гэдгийг мэддэг учир, тэдэнд зориулан юм бүхний талаар төрсөн сэтгэгдэл, үзсэн харсан, сонссон, мэдсэн гээд бүхнээсээ биеэр бус бичгээр хуваалцаж, тэмдэглэж үлдээхийг хүсдэг... болохоороо л ганцаарддаггүй байх даа... ^^

Нээрээн чамд энэ өдрийн мэндийг хүргэе! Шөнө ч байна уу, өглөө ч байна уу, энэ өдрийн мэндийг минь "сонсох"оор энд ирсэн чамд мэндийг хүргэе!
Бид бие биенээ мэдэхгүй ч... бидэнд сэтгэлийнхээ тэртээ доторх гүнээс уудлан гаргаж ирээд үзүүлэхийг хүсдэг, харуулахыг, мэдрүүлэхийг хүсдэг нандин мэдрэмжийн хэлтэрхий, дурсамжийн булангаас байгаа гэж найдаж байна... Учир нь надад байна аа гэхдээ заримдаа... бидэнд хамгийн их хэрэгтэй үед маань, уудлахыг хүссэн үед сонсох хэн ч байхгүй үед, таагүй үед минь зүгээр л хань болох хэн нэгэн хэрэгтэй үед ямар нэг нүүр царай харан, нэр нэрээ мэдэлцээд, шил пиво тулган ярилцах нь хэтэрхий илүүц юмшиг, шаардлагагүй үед эндээ өөртөө хань болоод танихгүй чамд уудлахыг хүснэ...
Чи одоо үүнийг төсөөлөөрэй! Бид зөвхөн төсөөлөлдөө л уулзах болно, үргэлж!
*Cheers to that!

20150320

0320150912 "Хувь" хүн болсон мэт мэдрэмж төрөөд

Гүв гүнзгий зүйлс бодохоо больсон 1 жил,
Өвдөөд үхээд сэхсэн 1 жил,
Утга учир хайгаагүй амьдралаасаа - 3сар 20 хоног,
Урагш харалгүй, өдөр бүрийг өөртөө тоглож "үрсэн" 30 хоног,

Сэтгэлийг минь хөдөлгөөгүй ч
Сэтгэлээ илчилсэн хөөрхөн мальчишки,
Сэрүүн хоносон ч, өчигдөр үнэхээр хөөрхөн шөнө байлаа,
Чатны 2 тоглоом "зохиож" тоглосон
Чанга, ганцаараа юмтай юм шиг л инээсэн хха
Гол нь юу "анзаарсан" гэхээр!
Надад "ХУВЬ" хүн болсон мэт
Бүхэл болсон мэт,
Гүйцэд ургасан иш мэт...
Тэдэнгүй ч би гайхалтай хэвээр гэдгийг,
"Дүрдээ орно" гэдэг шиг...
Нэгэн цул болцым шиг...,

Тархиндаа хугархай төсөөлөлтэй
Далий, төөрөлдсөн бодолтой
*Бөгтийсэн үл итгэл*
БИ гэгч "хувь" өөрийг чинь халхлаад,
Хав дараад нууцан бсан юм шиг...

Үүнээс өөрөөр юу гэж хэлэхээ мэдэхгүй бна,
Том болсон юм уу даа
Одоо "энэ" хэрхэн оршихуйд минь мэдрэгдэж бгаатай танилцаад авъя...

20150319

0319173315 Бичнэ гэдэг... +inspired by :3

Хммм...
Нэг "шинэхэн" хуучин танил маань намайг аялалдаа хамт явахыг урьлаа... Мэдээж баярлаж, гайхсан... ингээд ерөөсөө л бичье гэж бодлоо...
Ер нь миний характер дотогшоогоо... "байсан", бас их нуугдах дуртай "хүн". Гэхдээ хүн юм хойно бүх л амьдралынхаа туршид тэгж амьдрана гэж байхгүй юм байна. Ямар ч л байсан шингээж авсан л юм хойно фотосинтез жамаар ингэж "тоочиж" гардагшлуулахгүй бол болохгүй үе ирдэг л юм бна...
Анх блог гэгчтэй дөнгөж танилцчихаад, ном уншдаг ч үгүй хэрнээ, нээх их хүүрнэн өгүүлэгч шиг аймар их бичмээр нэг тийм longing, эмоорлын ч юм уу гүнзгий татагдах мэдрэмж төрж билээ...

Монголоороо бүтэн тойронгоо гадаадынханд сурталчлах блог хөтлөх юмсан... Энэ санаан дээр хамтарч аялах хүмүүс байвал хамт ажиллана шүү! kkk (Зөндөө санаа ургах юм хэрэгжүүлэх хүмүүс л хэрэгтэй бхын...)

Надад ингэж "хүүрнэн" бичих зориг хэн, юу өгөвөө гэвэл энэ: Why You Should Travel in 2015

Тэр найзынхаа урилгад жаахан итгэлгүйхэн зөвшөөрөөд, судалгаа хийвээ. Тэр улс нь ямар цаг агаартай, яадаг ийдэг гээд л... гэтэл надад, төсөөлөлд минь яагаад ч бодитой, удахгүй биелэх нь байна шүү дээ гэсэн мэдрэмж буудаггүй ээ... Яасан бэ гэсэн аялж ч үзээгүй байж (гэрийнхэнтэйгээ, найзуудтайгаа хийсэн аялал биш, цэвэр "биеэ даасан" аялал... хаха "бие даасан тоглолт" гэж байгаам шиг л...) хий хоосон төсөөллөөрөө очихсон юм шиг л байсных байв. Харин trip advice for beginners гэж хайгаад харин хогийн хоосон төсөөллөөсөө ашгүй салавшд. (Магадгүй одоо бага багаар нүүрномноос зайгаа авах цаг болсон бололтой...)

"Why You Should Travel in 2015"-д бичсэн бүхэн нь бараг яаг үнэн! Энэ нийтлэлийг ядаж хэдэн сарын өмнө олчихгүй дээ... :/

The older I get the more I realize how short life is, and that makes me want to make sure I’m living it the best that I can.
“I beg young people to travel. If you don’t have a passport, get one. Take a summer, get a backpack and go to Delhi, go to Saigon, go to Bangkok, go to Kenya. Have your mind blown. Eat interesting food. Dig some interesting people. Have an adventure. Be careful. Come back and you’re going to see your country differently, you’re going to see your president differently, no matter who it is. Music, culture, food, water. Your showers will become shorter. You’re going to get a sense of what globalization looks like. It’s not what Tom Friedman writes about; I’m sorry. You’re going to see that global climate change is very real. And that for some people, their day consists of walking 12 miles for four buckets of water. And so there are lessons that you can’t get out of a book that are waiting for you at the other end of that flight. A lot of people—Americans and Europeans—come back and go, ohhhhh. And the light bulb goes on.”
-Henry Rollins

Бас энэ бичлэг:
Эдгээр үгстэй надын нүүрномонд донтсон донтолтоос холдоочээ, одоо болоо ш дээ гэж нэг нүдэнд өртсөн ухаарлын нэг шэйр...
Ер нь над яааааг хэрэгтэй байсан зүйл байгаан! Цагаан сараас хойш нэг ч гэрээсээ гараагүй, өдөр шөнөгүй нэтнээсээ зуураастай хэрнээ нэг ч үр бүтээлтэй хийж байгаа юм байхгүй, өдөр нь унтаж шөнө нь сэрүүн суусаар бодож сэтгэх байтугай энгийн харилцан ярианд ч олигтой хариу өгчиж чадахгүй болсон байснаа анзаараад... *sobsobsob* :v

""Money, Recognition, Fame, Wanting To Be Remembered, Praise etc. etc. - if you want those - are you sure those are your real dreams and goals? What about becoming a better person, reaching your potential, passion, discoveries and inventions, exploration, creation, pursuit of knowledge, helping others, making a difference, spreading a positive message, making the world a small bit better, and, most importantly, being happy and content?
"A person starts to live when he can live outside himself", as Einstein said, AKA "let go of your big ego"" viaa Dulgoon

Жич: Гүүглэ аккаунттайгаа холбочихлоо... уг нь нэг их таалагдахгүй байгаа... олон нийттэй холбоод блоггердоо "ээмоорох" боломжгүй болгочихож байгаа юм шиг муухай мэдрэмж төрөөд байгаа...хаха Гэхдээ шэйрлэх ажиллагаатайн...

20150315

1020031515 Хайран сэтгэлийн чих минь

"Хөөрхөн" чих минь
Хэлбэргүй,
Худал үгсэд чинь дуртай!
Хачин гоя,
Хүлээгээгүй үгсийг
Час хийтэл
Чамин сайхан хэлдэг болохоор
Хөөрхий гэнэн сонсголтой юм болохоороо
Хэлж амжаагүй байхад чинь л
Халуун амьсгалд чинь
Хайлаад урсчихдаг
Хайран муу зуршилтай юм даа...
Сэтгэл маань ходоодондоо биш
Чихэнд минь байрладаг бололтой...

20150307

Кофе шопд суугаа чамайг төсөөлөн... 1800030715


Чив чимээгүй салхиар ойлголцоод
Чихэвчээ хуваан өдөржин зугаалаад,
Эсвэл, би чамайг нүдээрээ таалаад
Харин, чи төсөөллөөрөө номныхоо баатрыг үзээд,
Халуухан кофены үнэрээр өөрсдийгөө будна,
Амт нь уурланд чинь наалдахыг хараад
Амсаж байна гэж төсөөлөн
Хаашаа ч юм бодолоо нисгэнэ,

Тэр нэгэн хүнтэй хамт
Хоосон кафег зорихыг хүснэ...