20150531

053015АМ.

Хэн ч биш, эсвэл нуугдмал бхын аз завшааныг мэдэхгүй, чадахгүй болохоороо хөгжимчин бүр хялбараар нь зурагчин гэж хэн нэгэн болмоор бгаа

Надад "хэн ч" байхгүй гээд би гомдоллож болно, чадна, чаддаг, Гэлээ гээд би хэн ч биш болчихгүй. Намайг өөрийнхөөрөө бсангүй гэж шүүж, дорд үзэх чинь зөв би ш. Учир нь надад өөрийнхөөрөө байх боломжгүй бдаг шалтгаан бий.

Өөрийнхөөрөө бх, үнэн төрхийг харуулах гэдэг бол олны дунд байр суурьтай болох гэсэн л бас нэг арга.

20150528

0410150301 Тархины механик хариу урвал

Биднийг хүнийн нийгэмд "орсон" цагаас эхлэн бид автоматаар хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар механик реакцитай болсон мэт... Тархи өөрөө л механикаар: "хүүхэд л бол хөөрхөн" гэж хариу үйлдэл үзүүлэх нь нэг бодлын бид... "хүн" гэгч амьтан тархиныхаа аль эрт бичигдчихсэн программчилагдсан үйлдлийг давтдаг нь ганц амьдрах амьдралын минь хувьд хайран, харамсмаар мэт санагдана...

0125150814 Confession time

(...юу гэж бодож явдаг тухай. Бичих гэж байснаа...)

0202150556 Ид шидийн зүүд+

Хуучин төмөр замын байр, шидтэн, хуучин эд юмс цуглуулдаг хүний хөглөрсөн, есөн шидийн зүйлстэй гэрт нь бид нар хөзөрдөж бна, Том К хөргөгчний ард үргэлж нуугдаж бгаам шиг зогсоод л байдаг, бусад нь гал тогоонд суугаад хөзөрдөнө... Гал тогоо тэр чигтээ ямар нэг эд хогшлоор дүүрэн бүрхэгдсэн бна, гадаа ямар ч хашаа хороо бхгүй, хөрш, хот зам ч бхгүй ганц өндөр хаалга японы улаан том хаалга шиг, courage the cowardly dog.ийн гэр шиг хөршгүй, зэлүүд газар мангар олон хүүхдүүд амьдардаг... Цонхноос нь бүүдгэр, хөхөрсөн өнгөөр гэрэлтэж, од, галактик л харагдана, санамсаргүй би эргэж ханаруу хараад нууц өрөө онгорхой бгааг хараад орохоор завдана...

2012152019

Зүүдэндээ уйлаад, ахдаа гомдоод... гоя мэдрэмж байлаа...

Зүүдэндээ уйлах, гомдох, эсвэл хүнд үзэн ядатлаа уурлаж, эсвэл муудаж бна гэж зүүдэлсэн. Аягүй их гунигтай сэрээд хүртэл тэр сэтгэгдэл арилахгүй, сэтгэл хөндүүрлээд бсан... Ямар нэг утга бдаг юм бол уу??

Уулын өөд явж бгаа блолтой, нэг их тийм цэнхэр тэнгэр, бөө, онгон дагшин савдагтай уул бололтой, Зоогий ах бид 2 хамт, Уулын энгэр дээр

2012 оны 05 сарын 22 "төлөв"

зураас бүрийнхээ үргэлжлэл бүрт ү х э х...үй
цэг цэг цэг...
00:14

(the first twitter bio)

эмэгтэй хүн бол шилэн хундага...
тансаг хийгээд эмзэгхэн, гуалиг хийцтэй
гэвч хамгаалж чадаагүй бол
хагарсан шил нь
зүрхрүү чинь
өвөлт дүүрэн чинэрэн
дөхсөөр байх болно...
5.22.12.4.30

(Сэтгэл хөдлөл ихтэй
Илэрхийлэх дотоод өнгө олонтой
Нээх их хайраар дүүрэн бсан
Энхрий гэгээлэг насандаа очих юмсан...
052215)

2012 оны 05 сарын 18ны "төлөв"

me: is it weird that i talk to myself so much?
me: yeah a little bit
me: still, it could be worse man. we could be a killer
me: das true
me: im hungry
me: me too let's eat
0415051812

хагас +хагас =бүтэн
харин би?
хагас биш..
хов хоосон.. эсвэл
дүв дүүрэн...
тэгвэл = ???
0407051812


Хагас зүүрмэглэж байхад сайхан2 бодролууд их орж ирд.м бна..
харамсалтай нь ухаан сэргээд таг мартчихсан..
0401051812
(Сэрүүн зүүдэлж байжээ.. Нээх гоя.. Энийг юу гэдэг билээ дээ, ямар нэг нэр байдаг санагдах юм...??)


мммммммммм...
сонсоно гэж энийг хэлээ юү?
6 сарын тасралтгүй сонсох процессийг юу гэхэв?
бас л ярьж болохгүй юу?
ингэхэд, ярьж болох зүйл ер нь надад байна уу?
...0338051812
(Бодвол хэн нэгэнд хандаж хэлсэн бх.../
Тэр үед бүгээд өөрийгөө чагнасан. Одоо харин чагнаад бх зүйлс үлдээгүй бололтой..

Дотоод нам гүм...
Толгойд бас нам гүм,
Нилээн дасаад
Нам гүмд уусав,
Залуургүй салхинд
Сэлүүргүй сэтгэл сарниад
Сүүдэр бие л үлдэх шив...)


санаашрахаа мартахад
санаа бодол шигээ уурших шиг...
0125051812



Юу ч чадахгүй
юунд ч ханахгүй
юу ч хүсэхгүй
ганцхан яагаад гэдгээ л...
0347051812

(Ямар их гуниг вэ? Ямар ч гутранги юм.. Өөрийгөө ямар их чамладаг "бсан" юм.. )

20150527

1643052715 Кино шиг...

Хэрэв... Энэ бүхэн хуурмч бвал яах вэ?

Хэрэв энэ бүхэн надаар тоглож буй хуурамч амдьрал... зүүд шиг... Трүман шоу шиг...
Галзуу хүний амьдралыг зүүдэлж буй эрүүл хүний хар дарсан төсөөлөл бвал яах вэ?
Бүх л хүмүүс намайг амьдрал гэдэг туршилтад оруулж буй бол яах вэ?

- Тэндээс мөрөөдөл илгээж тэтгэдэг, хүнийг. Тэр нь хэрэгцээтэй бол улам бүр том мөрөөдөл, хүсэл төсөөллөөр хангадаг. Харин над шиг өдөржин гэртээ суухаас өөрийг хийдэггүй махан биет болчихвол мөрөөдөл хүсэл, эрмэлзэлийг дахин тэр эх рэсоурсаас явуулахгүй... тэгсээр2 тэр махан биет амьд махан биет болон хувирна... Ямар ч төсөөлөлгүй, мөрөөдөлгүй, зүгээр л идэж унтдаг.

Эх рэсоурс нь спиритуал гэсэн нэртэй. Тийм болохоор бараг сайн мэддэггүй махан биетнүүд.
Энэ гариг, дэлхий бол зөвхөн туршилтын загвар, Энэ махан биесийг тэндээс сүнсээр удирдан энд хэрнэхнийг нь харж, тандах гэсэн тоглоом ч юм уу...?

20150523

1208052215 НҮДЭЭ НЭЭ хүүхдээ!

Бурхан минь БИ ЧИНЬ!!

Толинд харж бгаа хэрнээ царайнаасаа, өөрийгөө хараад танихгүй бсан БИ ЧИНЬ!


Цаг хугацааны тоосонд миллимитр миллимитрээр дарагдаж,
Цаг хугацаа байхгүй гэж өөртөө итгүүлж гацчихаад!
Цалгиж явах насаараа бугласан нэгний сэтгэлийг
Цацруулж гийгүүлж бх *
Цэвдэг "cool" нэгэн болох гэж дарахдаа,
Хэзээ ингэтлээ төрөлх өнгөө алдатлаа
Харанхуйд уусчихаа вэ би??
Өөрөө ч "туулаагүй" үгсээр,
Ойлгохгүй хоосон цэцэрхэж сурах
Хуурамч, хүйтэн "том"чуудын дунд,
Залуу,
Сайхан,
Ганц олдох насныхаа,
Өөрөө ч амталж, мэдэрч амжаагүй
Ааг амт, цог галаа *
Хайран Агуу их хүсэл мөрөөдөл өө! *
...
Хачин, дутуу, эрэмдэг гэж
Хүний арьсан цаанаа нуудаг
Хүмүүсийн давтагдашгүй тэр
Ховор амьд цөм нь,
Хайгаагүй байхад өөрөө тодордог
Харанхуй байхад гэрэлтдэг зам,
Хачин чиний бодь сэтгэлийг
Харцаараа нэвт тэврэн энхийлэхэд,
Хүртээгүй юм шиг тунгалаг...
Хөлдүү хариу урвал авдаг бсансан...
Хайр бсан уу?
Хагархай толинд өөрийгөө харсан бсн уу?
Сүүдрээрээ дулаацуулжээс өөрөөр хайрлаж зүрхэлдэггүй, өөрөөсөө ч илүү шунан дурладаг бснаа...
Өдөр бүр таарах хүмүүсийн нгагүй харцанд гишгүүлээд удаж бсан бна шүү дээ!
Бурхан минь!

Бусад хүмүүсийг бас бодит зүүднээс нь сэрээж, өөрсдийг нь сануулж бгаарай!

Хүмүүс бол хор гэж үнэнхээрийн үнэн үг юм бнаa!
Хүмүүстэй уулзавуу үгүй юу чи хордоно
Хорыг тайлах аргагүй

Өөрөөсөө өөр хэнийг ч БИТГИЙ СОНС! 
Хэний ч үгэнд бүү итгэ! Эцэг эхийнхээ ч тэр (i didn't say don't respect them) "Break" em all! But not your Bones!



Би хүүхэд насаа санаж байна.. Үнэхээр их... 󾆩󾌹󾌹󾌹󾌼󾍀
Би хэзээ ингэтлээ төрөлх өнгөө алдатлаа "том" хүмүүсийн харанхуйд уусаад сохорчихоо вэ???


Том хүн болох ямар байдаг гээч?

20150518

0617051815 On Parenting and childs view

http://www.babble.com/kid/im-done-focusing-on-how-my-son-should-be/?cmp=SMC|none|natural|Babble|BabbleMay|TWT|shouldbe-Babble|InHouse|2015-05-17|repost||esocialmedia

20150514

1620051515 Өнгө ба... хошигнол ч юмуу, холион бнтн ч юм уу

Ер нь бичээд л бх хэрэгтэй юм бна.. (яагаад 2 дахиа амлаж бгаа юм шиг санагдаад бна?)
(+Нээрээ хүн бүр ямар нэг зүйлийг дундаас нь хаясан байж таараа даа.. Санаатай болон санамсаргүй, гээсэн гээд л... Надад ллав "ийм гоя юм хийж бсан хүмүүс яагаад больчихож бгаам бол доо.." гэж их харамссан үе бсан болохоороо ч юм уу, сайхан санагддаггүй... Чанартай, ховор зүйлс ховордсон үед тийм зүйлтэй болох тэр мэдрэмж... *sigh)
Өөртөө зориулж, *saying dramatically*
Тэгээд ирээдүйд гэнэт олж уншаад ёстой шал ч хараад танихгүй танилаа олж харна..
Хичнээн "сохор" мэдрэмжгүй явснаа бас хичнээн ийм, тийм бснаа мэдэж аваад шоолно бас өхөөрдөнө, хайран залуу насаа барж дээ гэж жхн харамсана биз, ...гэхдээ төсөөлөл юм хойно хэзээд бодит байдлын "аймшгийг" үл гүйцнэ... Тэр үед одоогийнхоосоо дордоогүй, хүнээ байчихаагүй, хүсээгүй хүнтэйгээ адилхан болчихоогүй, эрүүл саруул л хэвээрээ "өсөж торнисон" бвал яамай... Ингээд ирээдүйдээ захиас илгээчихлээ
(хазайв)


Энэ гайхалтай (хүн төрөлхтөнгүй) дэлхийн... энэ хүмүүс ямар олон адилхан давтагдаж ууссан амьдралаар амьдарч, ямар олон давхцсан зүйлсийг төстэйгөөр хийцгээж бна аа??,,,,,, (Майкл Жексон мэтийн "ховор зүйлс"ийг үл хамааруулсан болно.))
Бүр үнэхээр залхмаар...
Зугтмаар,
Цатгалдмаар,
Цадаж хэтрүүлээд, өөрийгөө алдатлаа тэднээр бөөлжих шиг.. (цаасан дээр сийрүүлчихвэл ч)


Өөртөө л үнэнч үлд! (өөртөө хэлж, давтаж бх хэрэгтэй юмсан...)
Өөртөө л үнэнч үлдэх минь!
Тэгсэн тэгээгүй чинийхтэй төстэй амьдралаар хэн нэг нь амьдарч л бгаа гээд төсөөлдөө?..
Би батлахгүй, чадах ч гүй, гол нь энэ хэнд ч хамаагүй! Хоол л хамаатай эсвэл хоолоо хасаад авах үнэтэй чамин зүйлс, бүр идэж болдоггүй хоосон нэр хүнд л хамаатай!

Гэхдээ өөрийн чинь зүүний үзүүр дээр тогтсон "цор ганц хувь" гэгдээд бдаг АМЬ, модноос зуурах намрын олон навчис шиг, хоорондоо төстэй тийм хүмүүс шиг гээд боддоо! Аймшигтай гээгээлэг ч юм шиг..
Гунигтай ч юм шиг.. Тэглээ гээд гуниглачих ч юм шиг (гэж өөртэйгөө хошигнож нтр)
Яг гоя оноогоод нэрлэчих үг олдохгүй тийм бурхны dark sarcasm мэт..

Төгсгөлд нь базаад; (гэж нтр) Энэ ямар "өнгө" шиг санагдаж бна?

Хиргvй хэрнээ
Халтар енге,
Зеелен хэрнээ
Гандсан енге,
Гунигтай хэрнээ
Дулаахан #øнгø,
Хуучраагvй
Хуучин енге,
1224051415
(Өнгө зураг дүүрэн энэ бичлэгийг зураг оруулж балламааргүй бна гэхдээ хүссэнээ нуух юун..)

20150513

2012 оны 5-р сар 13ны БҮТЭН сайн энэ өдөрөөр амьсгалах нь

05:06
Хүн биш
хүн дүрст амьтан шиг л авирлая..
амьтан биш
гуруулжин* дүрст
харийн зүйл" шиг л загная...


04:33
Ингэхэд...та нар...над шиг
амьтай
арьс нөмөрсөн хүн дүрст
амьтан мөнүү?????
эсвэл...


04:30
Би ингэхэд...энэ дэлхий дээр үхсэн баасаа хийж бгаа юм бол?


04:28
Зовлон гэдэг жаргал юм байна
Жаргал гэдэг зовлон юм байна...
Жаргалыг жаргаах нь??
хэрхэн?
яаж?
юу?
хмммм...
новш...


19:58
Ууссан бсан
ууршихын өмнө
солонго татсан
сийрүүлмээр санагдсан
үүр цайсан
өнгөнүүд...
нүдэнд орооцолдсон
орооцолдоонд төөрсөн...
төөрөөд бүдэрсэн
дараа нь яалаа??
т...
хаха
(Тэгэс энгэсгээд яаран тэмдэглэж авсан юм шиг, сэмэрсэн юм бичцэн бхын...
Сэргээн засчихмаар ч юм шиг..)

04:21
Ахиад л эхэлсэн огтлолдоо ирчих нь энэ үү?
ахиад л ганцаар" дутагдах нь энэ үү?
ахиад л уурших нь энэ үү?
ахиад л одыг ганцаар ширтэх нь энэ үү?
ахиад л чамайг хүлээх нь энэ үү?
ахиад л дахих нь энэ үү?
ахиад л утгагүйтэх нь энэ үү?
ахиад л...
ахиад хүсэхгүйн төлөө
ахиад хүлээхгүйн төлөө
ахиад дахихгүйн төлөө
арьсаа нөмрөе
инээмсэглэлээ зүүе
инээдээ хурцлая
төгөсгөлөө цэглэе
цэг
,
.
(Энэ их хөөрхөн санагдаад.. :> )

20150509

2040042715 Сэтгэхүйд минь татагдсан

Сэтгэхүйд минь татагдсан
Сониуч сэтгэхүй,
Огтлолцох хувьгүй,
Өнгөцхөн л шүргэсэн,
Идэвхгүй анхаарал нь татагдсан,
Саваагүй миний
Сарнисан төсөөллүүдэд,
Тор шиг үзлээрээ бодолд минь
Хил, хашаа шиг хүрээ татсан,
Хяналт, дүрэм таалагдаагүй
Холдохыг хүсээд
Сэтгэхгүйгээ өөрчилсөн бх л даа...
2040042715

1044050315 Үхмэл үгнүүдээр

Үхмэл үгнүүдээр
Үл ойлголцох хүмүүстэй харьцах...
Сүйрэх эд бас эсийг үйлдэх гэж чичрээд
Сүүдрээ мөнхрөнө гэж найдах,
Салхиар наадаж
Элсээр байшин барьдаг,
Эндхийн бус
Эвдэрсэнээр хооллодог,
Сонин амьтдын аймаг...
1044050315

20150506

0735050615 өгүүллэг...

https://www.facebook.com/photo.php?fbid=932782723441329&set=a.912394322146836.1073741828.100001288307919&type=1&permPage=1

20150504

0853050415

Гэнэт л:
Яагаад би надад онцгой санагдсан хүн бүрт ил захидал, дугтуй... эсвл тэднийг үргэлж зурахыг хүсдэг байснаараа зураад бэлэглэж болохгүй гэж? Every single one of them? :>

Гараар зурж, чимэглэсэн дугтуйндаа, гараар зурж эсвэл бичсэн... зүйл, сэтгэгдэл?

20150503

0549050215 Танихгүй яриа

Зүв зүгээр танихгүй хэрнээ энгийн харьцах эсрэг хүйстэй ч бай хамаагүй, нийлээд зүгээр ярих random people just to random converstion..