20150626

062415 гэрээсээ гарсан нь

0441062615 Мартагдсан гараа сунгаад

"Сунгасан гар
Цагаа олсон нь"
Цав цагаан "сүнс"ийг сэрээх шиг..
0349

Би багадаа аймар хүнд туслахыг хүсдэг бсын тэгсэн хэрнээ аймар ичимхий, тэрнээсээ болоод нээх туслаж чаддаггү бдаг бсийн
тэгээд зориг гаргаад туслаж чадахаараа бүр мангар аз жаргалтай болдог бсийн яг тэрийг сануулчихлаа
Нэг эмээ бсиймаа, тортой юмаа дааж ядаад л, би тэгсэн аль зүгрү ч билээ явж таарчн тэр эмээтэй, тгд олон нийтийн газар хүмүүсээс ичээд туслаж чадаагүй ен тэрнээс хойш бүр аймар гол харлаад... тэнэг зангаасаа болоод туслаж чадаагйгээ одоо ч мартдаггү юм даа...
ххэ харин тийн тэ
би харин мартцан байжээ
бишээ намайг мартуулжээ
гэх нь зөв бх..
мэдкүүмдаа ийм нандин зүйлсээ мартаж чадна гэдэг муухай юм шүү...

20150620

0506062015 Жүжигчний амьдрал

“Анджей Жулавскигийн ‘Хамгийн Чухал Зүйл: Хайр /1974/’ киноны зураг авалтын үеэр би үүнийг дарсан. Тэр үед гэрэл зурагчнаар ажиллаад дөнгөж нэг жил, бас их сургуулиа дүүргээд удаагүй байв. Клаус Кински, Роми Шнайдер, Жак Дютрон, Фабио Тести гээд гайхалтай хүмүүс тэнд байлаа. Тэдний дунд байхад сүрдмээр байсан ч сэтгэл минь догдлолоор бялхаж байв. Зураг авалтын үеэр жүжигчдийн сэтгэл санааны байдал болон киноны агуулга хоёрын дунд үүсдэг үгээр хэлэмгүй зүйлийг тэр үед би мэдэрсэн. Анджей Жулавски бол гайхалтай найруулагч. Зураг авалтын багийнхан надад жүжигчидтэй хамт байх боломж олгосон. Кинскийн зан байдлаа маш хурдан сольж чаддаг байдал болон аниргүй хэрнээ аймшигтай төрхийг би биширсэн. Тэр дотоод чөтгөртэйгөө тэмцэлдэж, тэр тэмцлээрээ дүрээ бүтээж байв. Миний хувьд тэр боловсон, зөөлөн нэг шиг санагдсан. Багийнхныг гэрэл асаахад тэр энэ дүрд хувирсан. Зураг авалт дуусахад тэр босч, өрөөгөөр алхан унтлагын өрөөний цонх чиглэн явсан. Тэр уйлж байв. Үггүй, бид зогссон.”
---Жан Гауми (ГЭРЭЛ ЗУРАГ)

20150619

2013 оны 6-р сар 19 +үхлийн тухай жаахан "хачир"

Tears run down tearing apart hearts...
There will be no one besides me
When these nights repeat again..,
Сэтгэл зүсэн урсана.. гомдол
Сэмхэн харуулдана зүүд
Салхинаас харамлах чиний үгүйд
Сррр срррр.. саарал цонхоор
Хараал идсэн дэнгийн эрвээхэй!
0210061913

Өнөөдөр ганц өөрчлөгдөөгүй зүйл дэнгийн эрвээхэй л байх шив...
Өрөөнд минь цогцоснууд хэвтэнэ. Үүрээр цочитол зочилсон урилгагүй зочиноо хоёр дахийг нь орших ёсгүй газраас нь бүрмөсөн арчиж хаясныхаа дараа хэдэн сувениртай болчихсоноо анзаарахав. Азаар хүний хөрсөн цогцосных шиг үнэр гардаггүй нь, гарсан ч би ялгаж салгаж мэдэхгүй нь яамай даа... :ь

09:56
Үхлийг хүсэх, эвтаназыг хууль ёсны болгохыг "мөрөөдөх" хүслийн минь бас нэг шалтгаан болсон хүн орж ирэв.

Намайг багад бусдаас "илүү үзэж", "хайрладаг" гэх түүний хором бүр, амьдаараа хэрхэн там гэгчийг мэдэрч байгааг сонсох хэцүү. Эмээгийнд 5аас илүү хамт байх бүр ч хэцүү. Шөнөжийн зовоосон өвчин нь хэрхэн унтуулаагүй талаар цухалдангүй ярих нь бараг хаалгаар орж ирээд хэлсэн үгсээс нь хамгийн зугтмаар, хүндхэн сонсогддог ярианы нэг.

20150617

0458060215 Чи аль нь юм??

Хоосон чалчаа юу
Худлаа шоу юу?
Хэлбэр донжтой нь уу? Эсвэл
Хурдан борлогдох гэсэн үү?
Чи аль нь юм??
0458060215

1222061715 Дурсамжийн үнэр (Бээжийн)

Бээжингийн чийгтэй үнэрийг дахиад санагалзуулах энэ үнэр..
Тэр өдрийн бүхчим,
Элчингийн модон сандал дээрх чийгтэй оймснууд,
Мөлхөө ургамлуудаар бүрхэгдсэн нов ногоон хананууд, хашааны гадна нээх гоя уртаа хоосон засмал зам... Моднууд нь дугуйраад арк шиг,
Ханан дээрх асар жижигхэн2 дунгууд.. Гаран дээр нялцгай жим үлдээн "гүйх" нь... ^^

20150615

0425061515 #өөртөө

Өөртэйгөө ярь, хөөр!
Өөрийнхөө тусгалтай уулз, учир,
Өөрийгөө ух, онгич!
Өнгөрсөндөхөө биш
Хувьсан буй одоогоо...!!
0425061515


Толгой өвдөж байна..
Газар тэрийгээд
Наранд ээлгээд
Хөөрхөөн бяцхан уулан дээр
Хуруун завсраа, атга атгаар өвс атгахсан..
Нүдээ аниад мэдрэхсэн
Нарны гэрлийг арьсан цаанаас..,
Бороо шаагисан сая..
0509061515

1242061515 Зөндөө нөөцөлсөн дугтуй

Чамруу захиа бичмээр байх юм. Яг бага ангидаа нэг ширээнд хамт суудаг түүнтэй өдөр бүр захиа солилцдог байсан шиг!  (´▽`

Дотоод нүцгэн сэтгэлээ сайхан муухай тэр чигээр нь чамд илгээмээр... Маш ихийг хуваалцмаар байх юм. Зөвхөн чамайг л түрүүлж мэдээсэй, сонсоосой, хүртээсэй гэсэндээ чамд л энэ бүхнийг нөөцөлж хураагаад байгаа юм болов уу?
Чамтай өвөл таарах болов уу, намар таарах болов уу? Эсвэл тэрний дараа өвөл?
Амьтад өвлийнхөө хүнс тэжээлээ өмнө нь нөөцөлдөг шиг, чи өвөл дагаж ирэхдээ таарах юм уу? Зун завтай болоод таарах юм уу?

Амьдрал бол "аялал". "Аялал"д гараагүй ямар ч удсан юм бэ дээ? "Аялалын тэмдэглэл" хийгээгүй бас их удаж ээ. Чамтай л таарах гэж л нэг хэсэг чиний жимийг хайн, өдөр бүр аялалд гарч байгаа мэт жижигхэн хар богцондоо "аялалд" хэрэгтэй бүхнээ хийгээд, "адал явдалтай" учрахаар гардаг байж билээ. Тэгтэл... чамтай уулзана гэдгээ нэг л өдөр мартчихсан...
Чи надтай таарах жимээсээ хазайгаа болов уу? Уулзах өдөрөөсөө холдоо болов уу?

Ирэх өвлийн бэлтгэлээ одоо базаах цаг нь болоо юм болов уу даа... (Өөрийгөө хэрэм болчихсоноор төсөөлнө :ь)

Эртээд харсан өнгө өнгийн шуудангийн хайрцагтай болоод ,чамруу байн байн өөрийн гараар хийсэн захиагаа түүгээр явуулахсан. Захиандаа нэг их онц чухал, хэрэгтэй зүйлс бичиж чадахгүй байх л даа, одоогийн байдлаар. Гэхдээ сэтгэлээ шингээж гараар бүтээсэн захиагаа сараачсан сараачмалуудаар л илүү чимэх байх даа. ^^

Даанч би чамд хэрхэн энэ бүхнээ хүргэхээ мэдэхгүй юм. Ядаж шуудангийн хайрцаг чамд байдаг болов уу? Надад байхгүй... Хэрэв намайг аваасай гэж хүсвэл заавал авна!
Заавал байх шаардлага биш байх л даа. Эсвэл гэрийн хаяг...? Би ер нь чиний талаар юу ч мэдэхгүй хэрнээ чамтай л хуваалцмаар байх юм. Чамайг хайх "аялалаа" эхлүүлнээ, дахиад! Одоогоор би ичээндээ байгаа учир, "ичээний улирал" маань дуусах хүртэл...

20150614

0204061415 Ulay oh~ +Шал далийсан нь

Бодлоо... Бодогдууллаа...
Мэдэрсэнгүй ээ харамсалтай нь...
Өмнөх шиг ээ, эмзэг зөөлөн... Жаахан юманд л амархан сэтгэл нь хөдлөөд... Уйлчих гээд уйлахгүй гүрийгээд... нулимсаа залгин байж нуудаг байснаа больж дээ...
(гэхдээ бичлэг үзээд бол уярсанаа нуух юун)

02:14 яг одоо-
Өрөвдлөө, 'зөгийн бал' найзыгаа... Амьдрал нь утгаа алдсан юм шиг санагдсан гэнэ. "Галзуурах" дөхсөн гэнэ. Би харин "аан тиймуу? Тэгээд яасан" гэж хариу бичсэнээ (шоолоогүй л дээ) инээж ч байх шиг... Үнэн хөлдүү хариу урвал нааццн. Бодвол ийм зүйл ярьдаггүй найзыгаа өхөөрдсийм бгааз.
Гэхдээ улам л сэтгэлгүй хүн болж бгаагаа анзаарах юм. Новш гэж... Ухаанд нь ухна ишиг гэгчээр ходоодонд нь ч юмуу цээжинд нь сэтгэл нь хүүр болцон хэвтэж байгаа ч юм билүү...
(Сэтгэлийг оршуулах ажил з.б-ддымуу нтр)

Хүн гэхдээ 2ын хооронд, нийгмийн "дунд" нь осолдохгүй ходоод хоосон биш л бвал яаж ийгээд амьдраад болоод бвал амьдраад болоод л бна. Харин сэтгэл ханамжгүй байгаагаа "анзаарах" хүртлээ эсвэл амьдралд нь огцом эргэлт гартал гай, зовлон тохиолдохгүй л бол зай бөглөөд байгаад л байна. Өнөө эцгийнхээ үхэхийг хүү нь хүлээнэ гэдэг шүлэг шиг... Би ч бас хэн нэгний үхэхийг хүлээж байгаа ч юм бил үү...
Юу бичих гэж байснаа хадуураад өөр тийшээ орчихов доо...

Зза үнэхээр сайхан хормыг мэдрүүлсэн бичлэг байна аа... Зөндөө л юм бодогдуулах юм...
Олон ч юм бодох юм. Ухаарахгүй л юм даа хөөрхий... Ухаарах ухаан алга даа...

Үгс хэзээд илүүднэ ээ гэж...!

20150613

2023060915 Хайр майрын талаар уу?

Хэдхэн хоногийн өмнө "хайр"ыг мэдэрч зүүдлэв.
Энэ жинхэнэ хайр байсан гэдэгт итгэлтэй байна!
Учир нь маш амар амгалан, бас нэг тийм ганц хувь-хүнийг биш 2 хувь хүний сэтгэл нэг юм шиг (embraced), сэтгэлд нь байраа эзэлчихсэн, нэг нэгнээ "ивээлдээ авсан" юм шиг л тийм бүхэлийг мэдэрсэн.
Уг нь хайр мэтийн талаар мартаад удаж байсан юмсан. Үгүйлж хүсэж, ганцаардаагүй. Холбоотой кино, ном зохиол, зураг юуу ч үзэж хараагүй юмсан.
Гэхдээ хамгийн гол нь өвөр дээр нь толгойгоо тавьчихсан, цонхоор нар шингэж байгаа бололтой, улбар гэрэлд нь тоосонцорууд бужигнах нь харагддаг шиг, ташуу тусна.

0146.052615 Ах

"Төрөөгүй" ахынхаа талаар жаахан бичмээр санагдлаа.

Багадаа ахтай хүүхдүүдийг хараад нээх сүртэй атаархдаг бгаагүй ч ахтай болох юмсан гэж бодож явсан удаа бий юм бна шүү. Төрсөн ахтай бсан бол үеийнхэн дээрэлхэхгүй, ах хамгаална гэсэн шалтаг байхгүй, зүгээр л... мэдэхгүй санахгүй бна яагаад тэгж бодсон юм бол...? (Новш... уг нь ингэж мартмааргүй байх юм... :< )
Угийн нэг сахилгагүй, банди шиг бсан болохоороо жаахан том болоод ичимхий зан нь илэрээд, ядаж бхад эмэгтэй юм болохоор байрны хүүдхүүд эрэгтэй эмэгтэй гээд тэнэг хуваагддаг бсан санагдаж бна. Би ч хэнэггүй гар нийлж тогломоор бдаг. Тгд байрны бацаан нар шиг сахилгагүйтэж чадахгүй болохоороо ахтай бсан бол ханиндаа сахалгагүйтэхгүй юу... (гэж бодсон байх л даа хха) Эсвэл эрэгтэй бсан бол гэж их хүсдэг бсны нэг шалтгаан нь энэ байх...
За ямар ч л бсан байрны ихэр охидын ах нь модонд авираад л бид нарт жимс түүж өгч бсныг санахааар бас л модонд авирмаар санагдсан санагдаж байна... (Энэ талаар санавал илүү бичих юмсан :> )
_

Өдөр хаалга дуугарахад ээжийг цайны цагаараа ирсэн бна гэж бодоод гүн нойрноосоо дөнгөж ирээд хэвтэж байв. Нөгөө өрөөнд хоолойгоо засах чимээ сонсогдоход ахыг ирснийг мэдэв.
Угаалгын өрөө орох гэж дуртай дургүй нойрмоглоод бослоо. Тэр том ах маань хүүхэд шиг бараг л газар хэвтчихсэн тэндээс даллаж байна. Шилээ зүүгээгүй, онийж харчихаад хальт далласан болов.

Ах: Нүүр цэвэрлэгч бна уу? Шүүс гараад бнаа~ *хэнэггүй хариулав*
Шоолонгуй өнгөөр бодно *нүүр цэвэрлэгчний хөвөн? pfff*
- Ширээн дээр бна
Ах: Шээгээч дээ тэгээд...
Улам чангаар: Гүэээ наад ширээн дээр чинь байна шдээ!! (хаха)

Хөөрхий..чих нь хатуу юм бгаам :< Яагаад тийм болсныг сайн санахгүй бна.
Араас нь спирт асуув. Толинд хөл нь нэг л биш бгаа харагдаад спирт аваад очиход улаан эрээн болчихсон... Асуухад, "нэг дэхид дээвэр дээрхи новшнуудыг янзалж бгаад тоосго унагаачихсан, тгд ёодонд л түлэгдчихсиймаа" гэв.
Өмнө нь хэн нэгнийг бэртэж гэмтэхэд, эсвэл зовж бгааг хараад, өөрөө өвдөж, зовох шиг л өмнөөс нь зүрх хөндүүрлэж, зовлонгоос нь салгах юмсан гэж хүсэн дэмий ширтэхээс өөр зүйл хийж чаддагүйсэн. Гэтэл одоо зүрх өвдөх байтугай, хүн зовох гэж л төрсөн юм чинь гэсэн шиг юман чинээ тоохоо байтлаа дөжирчихсөн, цэвдэг болчихсон юм шиг...?

Цайгаа уух зуураа ахыгаа ширтэн, хүмүүний амьдралыг ямар үзэсгэлэнтэй хэрнээ гунигтай талаар элдэв зүйлс толгойд эргэлдэн байв. Ах манайд эсвэл эгчийнд очихоороо л нэг интернэттэй залгана. Надаас дуу хөгжим, кино эсвэл утасныхаа тохиргоог мэдэхгүй болохоороо асууна. Хэнэггүй, эв дүйгүй хэрнээ аягүй ажилсаг, сэтгэлээсээ болгож бүтээх гэнэ, марзан гэж жигтэйхэн. Нөгөө ах, эгч нарын маань хүүхдүүд бүгд энэ ахад маань их сайн. Амьтад ч бас. Саяхан хашаандаа дахиж нэг гөлөг авчирсан нь одоо өөрийг нь дагаад салахаа байсан гэсэн.
Даанч бараан царайтай эмээ нарын ганц гарын үзүүрт нь зарагдаж, хашааны хамаг ажлыг нугалдаг ахыг маань гаднаас нь царай зүсээр хүмүүс их голно. Угаасаа олон нийт-нийгэм нь ийм л өнгө харсан хогийн юм хойно... Эртээд өдөр гэрт орж ирэхийн өмнөхөн миний үеийн охид, эгч нар, авгай нар үе үе "надаас айж зугтаалаа би яав л гэж дээ" гэж надад ирж 2 удаа гомдоллосон. Хөөрхий дөө... би ч гэсэн танихгүй бараан царайтай ах нараас яачих бол ийчих бол гэж айж, холуур тойрч л явсан гэж бодохоор... "Одоо яая гэхэв дээ..." гэж л хариулахаас өөр үг олдоогүй... *sigh*

Эрэгтэй байсан бол... Бишээ, сэтгэл зүрхтэй нэгэн бсан ч болоосой ч гэж өөрт байсан нандин бүхнээ мэдээгүй гээчихсэн хойноо харамсан, хүсэх шиг харамсалтай зүйл бхгүй биз? Даанч би нэгэнт амиа бодсон, бусдын л адил бэртэгчин болчихсон байх... ?

Хөлөө гэмтээчихсэн ч тамхилахгүй байж чадахгүй, хөгшин хүн шиг яажиганан босоод тагтруу дөхөв. Тамхилах зуураа их л зовиуртай ёолов.
- Явж болжоогоомуу?
- Явахаар гайгүй ээ, Удаан сууж, зогсохоор л... *ёоо ёоёоёоё*
- Та наашаагаа яаж ирсийн?? Тэгээд хөлөн дээрээ гишгүүлчихгүйхэн шиг яваарай даа! гэж хэлж үзээгүйгээрээ (өмнө нь хэлж л бсан биз бодвол... Ердөө ч санахгүй бгаан/ "ер нь") зовнисон, санаа тавьсан өнгөөр эв хавгүй хэлэхчээ аядав. Тэгсэн тэрхэн хоромд ахыг буурал өвгөн болчихсон байгаагаар нүдэнд харагдав. Хайрт тамхиа амандаа зуучихсан, нэг нүдээ аниад надруу мушилзсан шигээ "Юу гэнээ?" Аан? Яасаан?" гээд давтаж хэлэх нь... нээх гунигтай, өр өвдмөөр ч юм шиг... Ингээд л хөгширчих??

Цаг хугацаа хөгшрөлийн сэдвээр намайг 2 дахиа ямар гүнзгий гунигт автуулсан* бэ? 
Яг л энэ дуу, дүрснээс харагдаж бгаа шиг... Цаг хугацааны их гуниг ямар их мэдрэгдэнэ вэ...


Дээр нэг ирэхийнхээ өмнө надад "Дэвэргээнт" гэж киног татаж өгөхийг захиад бсан. Хаха. Тэр үед утасаар хэлэхэд нь би яг хаанахаар юу гээд бгааг нь ойлгоогүй өчнөөн асуусан. Тэгээд сая тэрийг нь, бараг явах алдад нь суулгаж өгөхөөр утастай нь ноцолдонгоо, эртхэн ухаж байхгүй дээ гэж харамсан бодсон доо. Гүэ мөн ачлалгүй дүү еэ... цццц (such a hopeless lil sister)
Бүр илүү хожимдож, харамсахаасаа өмнө нэг баярлуулах юм шүү хэнээ~!

(update: 1230061315
Сая манайд хонох гээд ирэхэд нь: За бас эмээгийндээ хонох бүртээ дандаа л цэвэрхэн хувцасаа бохирдуулчихна эмээгийнээ хувцасыг өмс, шинэ даавуу, ахынхаа жоорноос хэрэглэчих гээд л..., Ирсэн дээр нь орыг нь бэлдээд өгчихье гээд дөхүүлж өгчихөөд, ачийг нь нээх том зүйлээр хариулчихсан юм шиг сэтгэл санаа кайф авч нтр? :в )



Доголоод гэрлүүгээ явж бсан ах минь, "эцсийн эцэст амьдрал ямар ч утгагүй" гэж бүгдийг 'тэнцүү ялгадаг' надад, амьдралын гуниг дүүрэн "учир утга"тай амтыг хальт ч гэсэн дахиад сануулчихав уу гэмээр... Гунигтай ч юм даа... Хүний амьдрал... Яамаар чиг юм дээ... *

Амьдрал гэж юу бдаг тухай ном зохиол, дуу ч мянга эгшиглээд үүн шиг санамсаргүй, үйлдлээрээ ухамсарт минь ингэж гүн харвахгүй биз... ?

Хэзээ нэг ирээдүйд ингэж бичиж байснаа уншаад одоогийнхоосоо илүү сэтгэлгүй хүн болчихгүй байгаасай л гэж өөртөө хүсье! Бурхан минь хүнээ байхаа больчилгүй л "хүн" болоосой би!

Let the non-existing "God" bless your loved ones to be fully healthy! Tho i'm not christian Please Bless them enough! /Amen, Аллах, Умаа хум нтр (please understand that i'm just joking here- Сүсэгтэн олны дайралтад өрчих юм шиг айж нтр :в )  Peace out!

20150611

0108061015 A guts to be bold is needed

Хувийн амьдрал бол хувийн л байх "ёстой" биз ээ. Гэхдээ энэ миний л орон зай. Эндээ би тэнэгтэнэ үү үгүй юу хамаагүй. Гэтэл... над шиг "тэнэгтэж" чадах нэгэн хэр олон бол доо...
Над шиг гэнэн нь хэр цөөхөн бол?

Зүгээр л заримдаа "аргамаар", дотор муухайрам илэн далангүй бас шулуухан байхыг хүсэх юм... A guts to be bold, to make my self gasp...


Бусдыг үргэлж л өөрөөсөө илүү харж ирсэн. Тэднийг гайхаж, тэднээс суралцаж, тэднээс өөр байгаа өөрийгөө олж, өөрийгөө хэрхэн хариу урвал үзүүлэхийг ажиж, өөрийгөө мэдрэх гол өдөөгчид нь тэд л байж. Нөлөөтэй толинд харах шиг тэднээр өөрийгөө баримжаалж залуурддаг байсан юм шиг. Бас эргээд тэдэнд нөлөөлдөг үе ч байх. "Тэд" үгүй бол би? Би үгүй бол "тэд"? "Тэд" бол надаас бусад бүх эд эс, матери, тоосонцор... Тэд оршин байж гэмээнэ тэднээс өөр байгаа өөрийн хэсэгээ олж мэдрэх...


Хүсэж бсан "эрх чөлөөндөө" ойртоод ирэхэд ганцхан том хүлээс үлдчихсэн санагдана.
Гагнагдаж гинжлэгдэж, төмөрөнд хоригдоогүй.
Гарах гарцгүй болгож гишгэж газрыг минь хашаагүй.
Гэвч тэрнээс ч хүчтэй үзэгдэдгүй
Ганц бодлын эсвэл үйлийн хүлээсэнд баригдчихсан юм шиг л санагдав.
Заримдаа бодит байдал хэтэрхий бараан санагдахад өөрийгөө хуураад хоосон төсөөлөлдөө умбаад явж байх сайхан ч юм шиг байж...

Одоо who can make me piss off? гэсэн шиг л бодит байдлыг илүү "басамжилж" байх шиг ажна.
Actually Who, What can make me piss off??


Тархи минь барагийн гүнзгий, "утгатай" зүйлсийг "хүлээж авахаа" болиод нэг их удаагүй л бна.
Ингэж нилээн хөөрхөн, удаан "хоосон" оргиж байна. Яг л нэг цул, агаараар дүв дүүрэн болохоор бодол нэвтэлж орж ирж чадахгүй байгаа юм шиг.
Бясалгал нтр хийж эхлэхэд бодолоо анзаарах, ажиглах г.м юм хийгээд бсан гэсэн. Тэгээд яваандаа ухаан бодолоо хоосон болгож сурдаг юм шиг бгаан. Би гэтэл тэр мэтодыг нь ашиглалгүй энд зүгээр л "тэнэг" болчихсон юм шиг санагдаж байна. Өмнөх шигээ зогсоо зайгүй тархируу чихэж орж ирэх, баригдаж дийлдэхгүй их бодолнууд алга!
Сайн мэдэхгүй юм... Яагаад ийм болчихсон юм бол? Юу болоод ийм болчихов?? Унаад толгойгоо цохиогүй л санагдахын... хаха

Яг одоо нойр хүрээд юм бодох байтугай арай хийж бичиж байгаа зүйлийнхээ утгыг алдаж далийчихгүйхэн шиг бичиж бна. zzZ

0441061115 Хоёр санаа төрсөн нь

1. Fictional movie
2. Idea corporation

1. Гол санаа: Euthanasia хууль ёсны хэрэглээ болсон тохиолдолд.

Плот: Хууль ёсны болгох гэж тэмцэх /магадгүй/. Хууль ёсны болж чадах. Хууль ёсны дагуу болсны дараа хүмүүс хэр олон нь шууд үхэж, хэр олон нь тийм хурдан үхчихгүйн тулд утгатай амьдрах гэж хичээх. Үлсэн нь зүгээр л амьдралаас ханатлаа таашаал авахын тулд хором бүрийг үнэлэн амьдрах... г.м

2. Хэн нэгэнд төрсөн санааг тохирсон үнээр нь хамааралтай салбарт нь худалдах байгуллага.
Энэ дэлхий дээрх хүмүүсээс өөрт нь хамааралгүй салбарт хэрэгжүүлж болмоор санаа төрвөл яах вэ? Үүнийг шийдэж, зуучилж өгөх г.м.
Гол нь тэр бүр санаа төрнө гэж үгүй. Над шиг санагаа өөрсдөө бүтэх сонирхол багатай хүн ч гэж цөөхөн бий биз. Бүгд л амбиц хөөх учир. Би харин ч эсрэгээрээ санаа амар, санаагаа зарчихаад хараад сууж баймаар бх юм.

20150608

08062015.

I can be sarcastic or sympathetic.
I can be serious or fun.
But we are all a little different,
With each and every one.
Each person I date,
Every friend that I see,
Has their own favorite traits,
That they see in me.
The traits that they like,
They try to encourage.
The parts that they dislike,
They try to discourage.
Each person I'm with,
Sees a different version of me.
And when I'm with them,
That's the version I'll be.
You may think that we change.
But that's not entirely true;
You're just different versions,
Based on who's around you.
When you meet someone,
Who happens to agree,
With all your preferences,
In your own personality...
You finally get to be,
the best version of you,
Because this is also their
favorite version too.
You think that you love them;
you found your someone else.
But they are only your mirror,
And you're in love with yourself. -Sum_Girl_U_dont_know

1553060415 Амьдрал уу?

Хамгийн анх санаж бгаагаар, ухаан орсон цагаас л санамсаргүй хальтираад амьдрал гэдэг нүхэнд уначихсан юм шиг тэр жаахан хүүхэд яагаад амьдралд ирсэндээ, амьд бгаадаа тэгж их гунигласан юм бол оо?

Надад үргэлж л би гэдэг хүний амьдралын утга учир нь юу юм бол, юуны төлөө амьдрах ёстой юм бол гэж бодогдсоор бсансан. Зөвхөн энэ асуултанд л хариулт олох гэж амьдраад бгаа юм шиг өнгөрч ээ миний өчигдөрүүд...
Харин одоо? Оршихгүйгээр оршиж бна...өөр мэдэх юм алга...

Нас гэдэг их чухал "мөчлөгүүд" юм шиг ээ? Яг нэг хүр хорхой эрвээхэй болохоо хүлээн үүрэндээ биеэ бэлддэг шиг эсвэл модны хожуул дээрх цагираган хээнүүд шиг.
Өнөөдрийн энэ насныхаа "орой" дээрээс харахад... ээж, аавыгаа орхиод явахад нь дагаж уйлдаггүй бсан гээд мундаг гэж хэлүүлдэг нялх бсан би, бяцхан байсан сэргэлэн би, яслид байсан сахилгагүй би, өсвөр насны бүрэг би, 10 жилийн сурагч би, бага багаар өөрчлөгдсөн би, оюутан болж баярлуулсан би.... Сайнтай, муутай ч Гайхалтай цаг мөчүүд өнгөрч дээ....

Одоо юм л болвол үхэх гэж байгаа хүн шиг ингээд хуучнаа санагалздаг болчих юм. (Шал дэмий баахан юм бодогдуулаад сунжирчихлаа... Бодож бсан гол юмаа мартчихлаа..)

Мэр сэр, амьдрал өөрийнхөө утгыг алдах үеүүдэд үнэхээр тэвчээр алдрахад, үнэхээр явчихмаар утгагүй санагдана.

Танилын (Х.Х/ Н) хэлсэнчлэн "Миний амьдрах хүсэл бусдын хүслээр хязгаарлагдана" аа гэж..
Хэрэвээ, эвтаназ ирээдүйд хууль ёсны болчихвол хэр их хүн сайн дураараа эндээс одох бол??
Хэрэвээ чамд сайн дураараа амьдралаасаа өнөө магаашгүй татгалзах боломж байвал яах вэ??

Ингээд бодохоор жаахан ч гэсэн амьдралаас зуураад байгаагаа мэдрэх шиг...

Хүн хүссэн хүсээгүй зовоод амьдралыг шалбааг шиг, гол шиг, эсвэл далай шиг туучиж, туулж, живэн байж амсаж, эцэст нь насны тоосонд дарагдахаараа аргагүй ойлгодог юм шиг ээ?

Амьдрал бол тоглоом, амьдрал бол өөр юу юу ч гэдэг билээ...яахав жаахан өрөөсгөл тайлбар.

Бодож бодож, бодын шийр мийр 4 дээрээ тулж тулж,
Амьдрал бол амьдралыг эдлэж дуусгах биш. Эзэмших, өмчлөх, хүн бүтээх ч биш,
Амьдрал бол ухамсрын түвшинд бас сүнслэг түвшинд (spiritually) "хүн" болох юм болов уу даа??

Нүдэнд харагдаж, бодитоор мэдрэгдэж байгаагаас бусад бүх хийсвэр зүйлс л... амь, амин сүнсний (soul) чухал хөдөлгүүр биш гэж үү?

"Тэмтрэгдэх" сэтгэл хүртэл бойжиж, "том" болоход хугацаа хэрэгтэй байх... Гэхдээ өшөө хэдэн жилийн дараа шал эсрэгээр нь ч бодох ч юм бил үү... хэн мэдлээ.. Амьдрал юу эсийг бидэнд зааж сургах билээ дээ?

20150606

0139060615 Тэр үл таних хүнд!

Хүний өөртөө хийж чадах зүйлсээс хамгийн амархан нь муу байх, муухай байх юм шиг...
Харин сайн байх, сайхан бх... Ялангуяа сэтгэлээрээ хүн бна гэдэг их л хэцүү юм бна...

“By constant self-discipline and self-control, you can develop greatness of character.” - Grenville Kleiser

Everybody Wants To Rule The World

Welcome to your life; there's no turning back
Even while we sleep we will find
You acting on your best behavior
Turn your back on mother nature
Ev'rybody wants to rule the world

It's my own desire, it's my own remorse
Help me to decide. Help me make the most
Of freedom and of pleasure
Nothing ever lasts forever
Everybody wants to rule the world

There's a room where the light won't find you
Holding hands while the walls come tumbling down
When they do, I'll be right behind you
So glad we've almost made it
So sad they had to fade it
Ev'rybody wants to rule the world

I can't stand this indecision
Married with a lack of vision
Everybody wants to rule the world
Say that you'll never, never, never, need it
One headline, why believe it?
Everybody wants to rule the world

All for freedom and for pleasure
Nothing ever lasts forever
Everybody wants to rule the world

20150604

1035060415 thought's of the "crazy" people of the society

Ер нь авъяасгүй, мэдрэмжгүй мэдлэг боловсролгүй ч бна уу, Кпоп, метал аа сонсоно уу, 2ын хооронд "урлаг" хийнэ үү байна уу. Тэрийг нь эсэргүүцэж өөр хэв маяг, амьдрал хөөнө үү хамаагүй. Өөрийгөө од гэж бодно уу, Мод гэж бодно уу, чөлөөт уран бүтээлч ч гэж нэрлэнэ үү, чөлөөгүй ажилсаг, мундаг нь ч гэж бодно уу ерөөсөө ч падлий алга!! 
Хэн нэгнийг санаатай амьдаар нь бие болон сэтгэл санааны хувьд тамлан зовоохгүй л бвал бусад нь өөр юугаа ч хийнэ үү ердөөсөө ч хамаа алга!!
Ядаж л ирээдүйд (if) эмээ, өвөөгийнхөө насан дээр оччихоод аюул багатай орчинд, сэтгэцийн өвчин, гаж таашаал багатай хүмүүсийн дунд ач, зээ нараа эрүүл саруул орчинд амьдралаа үргэлжлэхийг нь харах юмсан... 
‪#‎Ямарчурамалга‬ ‪#‎нофш‬ ‪#‎hopelessformankind‬ 

20150602

2325060115 "People are poison"

Өмнө нь би "хэн нэгэн" болохыг зүгээр л хоосон хүсдэг байлаа. Харин одоо өөрөө өөрөөрөө үлдэхийг хичээж байна. Өдөр бүр и-мэйлээ шалгах, азаар нүүр нүүрээ хардаггүй ч нээтэд тааралдах хүмүүстэй таарах гээд улиг болсон зүйлсийг давтаж аар саархан зүйлс хийсээр гол зүйлсээ мартаж чадсандаа гайхах юм алга... "a total sadness"
"People are poison"! Гэр бүлийнхэн эсвэл сайн найз нар чинь ч байсан хамаагүй хор л бол хор!

Үргэлж энэ махан биенд юу мэдрэгдэж, юмс яаж нөлөөлж бгааг ажсаар ирсэн. Гэтэл "мах"андаа уусчихсан юм шиг болоод удаж байна. Нэг бодлын сэтгэл маань амархан эмзэглэхээ болиод амар ч юм шиг. Нөгөө бодлын "том хүн" болно гэдэг нь энэ юм байх гэж санагдаад муухай байна.


Хэрхэн сайн сайхан амжилттай "хүн" байх тухай хэдий олон заавар, зөвөлгөө блаа гээд биеээрэээ ойлгож, ухамсарлахгүй бгаа юм чинь хоосон хөдөлмөрлөөд ямар хэрэг байна? Оронд нь цалингаар тасрахгүй тогтмол робот шиг ажиллах үйлдэл шаардсан ажилтай бвал болоо юм биш үү?

20150601

1223060115

Ямар нэг буруутгагдах "ял"тай бдаг зүйлс