20151231

0319123115 Дур үгүй

Хараа хяналтад дур үгүй
Хэн нэгнийг дагуулах ч дур үгүй
Хачин, “хэлбэрт” орох ч дур үгүй
Хариуд нь хэлбэрт оруулах ч дур үгүй
Гэвч хүсэл минь
Хүлээс үгүй
Бодол минь
Боолт үгүй
Хясахыг хүсэх үгүй
Хүсэхийг ч хясмаар үгүй..
0319123115

02181231-2015 Review

Блог гэдэг сайхан эд шүү.
"Бодит" амьдралд
Бараг л уусах шахсан байхад
Бодол төсөөллийн минь ертөнц яг л хэвээрээ :)
Бараан муухай
Бодлуудаа
Бүгдий нь энд
Бичээгүй нь яамай даа :)
Буцаад сөхөхөд
Буруу муухай нь цөөн
Байсан юм шиг
Санагдсан нь яамай даа ^^

Бичих гэдэг сайхан ур шүү,
Бодолгүй
Бодлогогүй үйлдэхэд
Өөрөө утга төгөлдөр байдаг нь
Өнгөрсөн хойно нь гайхам юм..

Амьдрал баялаг юм аа..
Анх удаа л энэ үгийг
Анзаарч
Авч "үзэж" байна.

Нас бага залуу үед
Цус шингэн балчир үед......

Үгс хэзээд илүүдэх юм даа..
Үнэн хэзээд чимээ үгүй юм даа.

Сэтгэлийн амар амгалан гэдэг
Авахыг хүссэн хамгийн том бэлэг юмсанж
Энэ жилийн над "өгсөн"
Энэ 15 дугаар оноос олж авсан хамгийн том олз минь юм.
Хамгийн нандин бэлэг байлаа.
Баярлалаа.

0113123115 "Би" +Unknown Mozart ♫

Би -баригдахгүй их хүслийн биелэл
Би -хүрч чадамгүй их мөрөөдлийн цуглуулга
Би -гуниг дүүрэн "гутралын" бороо
Би -хөөс дүүрэн хүслийн үйлдвэр
Би -хэлж чадаагүй үгсийнхээ булш
Би -хэлүүлж чадсан хүсээгүй бүхний бай
Би -билэг танхай бодлуудын завхайрал
Би -чамайг үхэлд дуудах тамын элч
Би -час хийм үгсийг бишрэн шүтэгч
Би -чамаас өөр сүүдэргүй биет
Би -чанга боосон үсний боолт
Би -чалчаа хэрэггүй хоосон бүхэн
Би -чамд л гэж өөрийгөө дуугүй хорьно
Би -өөр юу ч байж мэднэ.
Би өөрөө ч үл мэднэ.
0113123115

Unknown Mozart