20160114

1020011416 Жим минь тодорч бна гэвч_

Өндөр эмээтэйгээ одоо л хамт байж, цаг зарах ёстой санагдана.
Гэвч би ирээдүйрүү яарах, эмээдээ хоргодох хоёрын дунд гацчихаад байх шиг..

Зам минь см см-ээр
Зурайхыг харж бна
Зүглээд одъюу (*) гэтэл
Зарим хүмүүст хоргодоод
Зүгээр үлдээчихмээргүй..
Завсарлага авах гэтэл
Зам намайг хүлээхгүй
Заяа намайг сонсохгүй,
2226011416

Дэлгээгүй амьдралаас нь эртхэн
Дуулах минь яав даа.
Дэндүү хожуу юу?
Даанч яав даа..
Одоо яая гэхэв дээ.
Оройтсон бороо
Олдсон цув нь ч тэр..
Одоо яах вэ?
Одоо.. яах уу?
Олигтойхон том алхчихвал
Одчих болов уу?
Бодохоос цааргалах..,
Бодож төсөөлөхөөс ч зугатах..,
Мууг зөгнөж бгаа мэт
Одоо гэнэт үргээгээд яах вэ?
Олигтойхон амьдарч л тэднээ гийгүүлье, тийм үү?

20160101

01012016.

Энэ 15 дугаар он надыг' шүүслэсэн "аймар" бас сонирхолтой жил байлаа. Маргаашийн он намайг бүр их шүүслээсэй.. XD
Таних танихгүй энэ гаригийн гш шал далий хаха энийг умших умшихгүй (зүгээр лаякдаад өнгөрөх тэр ваялиар эрхий хуруунуудтай) бүх "хүн" дүрст амьтны аймгийхандаа, бас өөртөө сануулаад
Энэ 15 дугаар он: залуу насыг минь шүүслэсэн, үр өгөөж, амьдрал дунд "амьдрах" анхны дадлага туршлага, сургалт хийгээд, заавал сурах зүйлсийг, хүсэхгүй байсан ч зориг, зүтгэл, итгэлээ дайчлаад хүчлэвэл алдаа гаргахаас айж бсан шиг чинь биш, зүгээр л "just do it" гэх шиг хийх л хэрэгтэй гэдгийг илүү ойлгуулж,
Алдаа дутагдлыг минь тодотгосон,
Архирч уралцаж муудаж бсан ч
Анхаарч суралцах ёстойг минь
Толгойд
Тоншуул шувуу
Тонших шиг
Толгой
Тогшиж бна гэнэ,

 их зүйлийг сургасан, сурсан зүйлдээ эзэн болохын ерөөл тавьюу!

Хүмүүний амьдрал баялаг шүү дээ :)
Хуулрах
Хуанлийн
Хуудас
Хүмүүний "шинэ"
Ханын хүснэгт
"Шинээр" солигдсоны "баярын" мэндийг Ид шидийн хамт хүсэн ерөөюү зээ!
Хамгийн гол нь Эрүүл энх, бас Сэтгэлийн хаттай байгаарай! :)
Бусад нь аандаа бүтнэ дээ
Санаа зоволтгүй,
Ирэх онд
Инээд хөөртэй уулзая :)