20160731

Прологи 2: Шинэчлэгдсэн би бодит амьдралд 0238062516

Шинэхэн тэмдэглэлийн дэвтэр, блогийг урам зориг, хүсэл тэмүүлэл, төсөөлөл дүүрэн эхлүүлэх ямар их урамтай байдагсан гээч. Гэвч хэзээ ч алийг нь ч "дуусгаж" үзээгүй.

Амьдрал минь дуусах гэж буй мэт хөнгөн айдас төрдөг байсансан. Одоо.. цэг тавин дуусгана гэхгүй ч дундаас нь хаях гэхээсээ илүү шинэ ирээдүйгээ угтан шинэ өөрийгөө хэрхэхийг тольдохыг хүсэж бна.

Угаасаа тархины минь ой санамж үүрд тэр нэг нандин өдрүүдийг үүрд хадгалж үл чадан алдчих вий гэхээс эмээх, цаашид ч шинэ ой санамж хүлээж авах шингээлт ажиглагдаагүй тул ямарваа нэг золгүй эсвэл зорилготой энэ ертөнцөөс явахаар шийдэх хүртлээ миний гэх дотор иймэрхүү амьдрал, үзэл онол оршин байсан юм шүү гэдгийгээ үлдээх нь зөв гэж санан энд бичиж сууна.


Одоо харахад бичгийн хэлбэрээр илэрхийлэх чадвар минь овоо цэгцтэй болон ахисан харагдаж бна.

Мэдээж зорьсондоо хүрсэндээ сэтгэл хангалуун бгаа. Ингэж санагдаж эхлээд нэг их удаагүй бна.


Цаашдаа хэрхэхийг харж л байя..

Хэн нэгэн, хэн нэгэн.. 0835070216

Би үнэхээр хэн нэгэн /гэрийхэн маань ч тэр/ эсвэл хэн нэгэн "маань" "намайг" үнэхээр нэг л өдөр тэвэрч, анхааран, онцгой гэдгий минь анзаарч, хамаг хайр, анхаарлаа над дээр цэцгэн бороо шиг асгаруулна даа гэж хоосон, сохорсон хийсвэр нүдний өмнөх хөшгөндөө бүдчиж явсан мэт..

(Би ийм л учраас... Би ийм л учраас зөвхөн надад зориулж үнэтэй үгсээ унагахгүй тийм хүйтэн ханддаг хүмүүнийг харуулддаг биз..

Гашуун, аргуу бодит ертөнцийн зүү шиг үгээр хатгуулаагүй удсандаа өөрийнхөө тунгалаг царцсан, цэлцэгнүүр шиг хөнжилдөө бөглөрч бугларч байгаагаа анзаарав.)


Хэн нэгэн хэзээ нэгэн цагт Намайг гээд зориод ирнэ гэдэг хоосон төсөөлөл хаанаас үүсчихээ вэ? Аан!! Магадгүй, бага байхдаа хаалгаа онгойлготол "бурхан ирнэ" гэсэн тэр нэгэн тэнэг ухуулга хуудаснаас болсон юм шиг санагдчихлаа. Пффф.. Шал гэнэн тэнэг байж үү дээ? Өдийг хүртэл ямархан нэг юм хүлээсээр бсан бдаг. Хөөрхөн ч юм даа.


Би өшөө цааш бичихээс эмээж байна. Дэлгэрэнгүй тоочихоос сэргийлмээр байх ч..


Хүн ер нь том болно гэдэг бусдын хэлдэгээр ертөнцийг таниж мэдээд дуусаа юмдаг уу?

Надад харин "том" болох яагаад хэрэггүй вэ гэсэн хэд хэдэн шалтгаан бна. Like No surprises

Тиймч гунигтай биш пост. 0608073116

Энэ дэлхийд би гав ганцаар гэдгээ анзаарсангүй.
Хүн чоносын дунд бгаагаа мэддэг бсан ч "анзаарсангүй"...

Арьсан хананууд хүйтэн чулуунаас илүү хатуу хайрах,
Амин тэнгэрүүд минь хайраараа ч алгасах нь хатгахаас дор,
Арьснуудын дунд би гав ганцаар гэдгээ мэдэрсэнгүй
Алалцах ёстйгоо л ухаарч мэдэрч бна..

Одоо надад юу ч жинхэнээсээ хамаа үгүй.