20160922

1208092216 Шаргал алим

Шаргал алим
Шартсан навчны намар
Шиг амттай үнэр
1208092216

20160912

0200091216 Хайр гэж..

Хайр гэж...
Бурхан шиг хийсвэр
Баринтагласан нэр томъёо,
Бурантаглах зангуу,
Буг сүүдэр шиг боловч
Баллуур шиг дулаахан,
Барьцгүй 2 нүүрт,
Бизнесийн халхавч,
Хар дарам зүүд шиг хуурамч,
Билэг тэмдэг шиг үхмэл,
Бичигдсэн шигээ хэлхээ үсэгнүүд,
Хайр гэж..
Хоногийн хоол болохгүй
Хоосон агаар.
0200091216

20160911

0119091116 Сэтгэлийн үхэл

Сэтгэл гарсангүй, үхлээ эрлээ,
Ингэх ёсгүй гэнэ.
Сэтгэл гарган гэрээ зорилоо
Энэ хэрэггүй гэв.
Сэтгэл үл гарган гэрээ зорилоо
Ингээд үзээрэй харц,
Сэтгэл гарган үхлээ зорилоо
Үүнийг минь л хүлээсэн аж.
0119091116

20160904

062616 магтаалын тухай

Хүн: Би тэднийг/ түүнийг миний магтаал, миний хүлээн зөвшөөрөлт, commitment "наманчлалаар" бүү цадаасай гэсэндээ тэднийг үнэтэй үгээр минь үргэлж цангаж, цангасан чигтээ өөрсдийгөө улам дайчилж, шүүслээсэй гэсэндээ би тэднийг зөвхөн сэтгэлдээ магтаж, хайрлаж, хайрлан энхрийлдэг бсан байж гэж..
(Энд хэдэн хүнийг зэрэг төлөөлүүлэн бичсэнг үл нэрлэе.)

20160902

2024020916 Урсан өнгөрөх одоо цагийн тухай

Хүсэл мөрөөдөл надад бий гэвч
Хүрч хурдан очмооргүй бна
Хэзээ ч ирэхгүй одоо цагтай
Хүссэнээрээ удаан баймаар бна
Өөрөөрөө
Өөр зүйлгүй
Өөрөөр нь энгийн
Зүгээр л мэдэрч өнгөрөөмөөр бна
Ирээдүйд жаргах нэрийдлээр
Идэхгүй зүйлд хөлсөө барж
Итгэлгүйгээр
Ирэх шатыг гишгэмээргүй бна,
Ингээд л зүгээр
Элсний чимээг чагнан
Эрэг дагуу алхаад л бмаар,
Энэ амьдралд оршин буйгаа
Зүгээр л оршихуйгаа мэдэрсээр л баймаар бна
#үүрбитгийцайгаасайгэдэгдуушиг
#хүноршихынтөлөөамьдардаг