20170226

0018022617 Эгог ялахуй.

Эгог ялахуй.
Лэго ялгахуй.
Лого ярахуй.
Гоол орохуй.
Гол ороохуй.
Голд торохуй.
Галд өргөхүй.
Гал төрөхүй.
Галт' төрөх.
Гал өрөх.
Гал өрх.
Галт төрх.
Галт шувуухай.
0018

20170220

1413022017

Ийм үед утас цохиод өөрт байгаа бүх энергиэ хандивийн дансаа хоослох шиг цахилгаан шуудангаар явуулахыг ямар их хүснэ вэ.
Хуруугаараа эргүүлдэг тоонуудыг тооцоолуурын ямар нэг машины чимээ гэж төсөөлөхөд, сонсогдох өнгө нь өнгөрснөөс хэн нэгнийг үхтлээ үгүйлж билээ гэх мэдрэмжийг эргэн сануулах нь ирээдүйн ирэх хүлээлдээ яаран догдолсны, хөөрлийн илрэл юм болов уу? Дотно тэр хүнийг үл мэддэгтээ санах, санагалзуулах дурсамжын үнэр юм болов уу?
Гэвч төсөөлөл дэх хүний дугаар эсвэл хэрхэн хүргэх хаяг нь ч үл мэдэгдэхүй юм.
Хэний тухай төсөөлөл байв аа?
Өнгөрсөнд дэх үл таньдаг өвөөгийн дүр үү, ирээдүйд уулзана даа гэсэн хуурай өвөө байв уу?
Айсуй бүхэн үргэлж оньсого шиг санагдах нь ганц түлш минь юм даа.
Гэвч тэр нэгэнд хүргэнэ гэдэг...,
мэдээж хэзээ нэгэн цагт очих хүртлээ цаг хугацааны агаарын замын хөдөлгөөнд жаахан сааталд орох нь мэдээжийн, байх л.
Хэн нэгэнд хайр, халамжаа хүртээхийг маш их хүснэм.