20170525

2313052517 #нэгиймсонингоёюмойлгосонюмөө #report #уянгалсанрепортюмсанжээ

Өнөөдөр гэгч миний өнөөдрийн өдөр нь яг ч бусдын "өнөөдөртэй" адил өглөөний тогтмол тоон дунд сэрж эхэлдэггүй ээ, ер нь.
Миний "өнөөдрийн" хэдэн сая тэрбум хормын 'хугацаанд' "эээмэгтэй хүмүүст 'байдаг" /юм гэнэ лээ/ мултитаскинг чадвараа "хөгжүүлэх" гэж төөрөлдөхийн хажуугаар "хайрт" өнгөрсөн баларсан бляаааайк & прогрессив металын нэн "дажгүй сайхан" хувилбарыг "олж сонсох ёстой" байсан өнөөдрийн 'хувь' хишигээр өөрийхөө "сүнсийг дуудсаны" эцэст...
(өнөөдрийг хүртэл бараг хагасын-хагас-жилийн турш би бээр: 😱 *сүнс нь амнаас нь гараад ууршиж буй эможижижижи* 💀💀💀👻👻👻 /rip emoji pleeezz!?/ ийм байж шүү одоо гэнэт хөөгөөд бодоход!!!??? :v )

Эцэст нь нэг маш *томооооо* хоосон орон зайг яагаад хоосон оргиод байгааг гайхсаар,
Өнгөрсөнд минь надыг "хангаж", над "үйлчилж" байсан тэр нэг тийм 'бараан' ганцхан зүйлийг л анзааралгүй өнгөрөөгөөд л байгаагаа анзаарсан авч, яг юу вэ гэдгийг нь олж ойлгох сачий хүрсэнгүй, муйхраар
мухар зүйлээр зүлгэж хэвтсээр, ЖинКэн Зомби болоод сэтгэлийн маань чихэну дөжирчихсөн юм биш байгаа даа!?
Гэж өчигдөрхөн ямар ч сүнс, 'сүр сүлдгүй' болчихсон амьтан энэ муу хөгжим гэгчийг миний амьдралд ийм чухал зүйл "БИЛҮҮ-г" нь ухаарч сэхээрсэн нь одоо албан бус тооцооллоор дугаар 02 дахь нь юмсанж уу дээ!?
Үүнтэй уялдаад сошиал дахь "амьдрал мину" ба сошиал бус энгийн өдөр тутмын амьдралыг үзэх,
харах ба
хандах хандлагад минь үл анзаарагдам нимгэн хальсан тунгалаг ямар нэг хил хязгаар байсаар ирснийг өнөөдөр олж анзаарав бас.
[Хийсвэр орчин ба Бодит орчинг тусад нь авч, зааглаж харах миний “хүсэл”, төсөөллөөр буй болсон real world and it's "real/ true" brain ба өөрөөр imagination illusion гэгч нь байсан гэж санагдана. Хичнээн чи стоик эсвэл мөрөөдөгч биш, логик нэгэн байсан ч (ирээдүйд чиглэсэн хүслээр өдөөгдөн хүсэлдээ харалган болсон тархи ба үүнээс улбаалж цэвэр бодь байдлаа цэвэр "бодь" байдлаар ойлгон таних мэлмийгүй болсон ганцхан л тархитай хүмүүний тархи өөрийгөө хуурах чадвар ба далд ухамсар ба төсөөллийн хоорондын холбоо хамаарал иллюзион үнэхээр агуу юм байна аа... Одоо л итгэлээ. /Now i might wanna believe that video of some long haired 'freaky' men have once said on his utube: Don't believe in your eyes, or Do you really think you are not brain washed yet? It was something like that. Period.]

Өөө~ ганц гуравхан хөгжим сонсоод л жинхэнэ {ЭНГИЙН} гэгч юу юм бэ!?
Миний бодол төсөөлд минь автоматаар 'ажиллаж' ирсэн тэр нэг "имплантэд баая сосаяэти" гэгч 0лдмол, зохи0мол ЭНГИЙН нь үнэнхүү яг БОДИТ АМЬдрал дахь Энгийн гэгчээс ЯМАР өөр байгаа вэ?? Бурхан минь. *нүд нээгдэв*
...
Час улаан диван дээрээ асуудлынхаа хариуг олж харах
Харц,
Гарц үгүй эвхэрч хуниралдаад "цэвэр" өөрийг минь одоо цагт хөглөх тэр нэг 'онгод' 'хөглөгч' нь дутагдаж асан өөрийгөө цэл 'залуугаараа'
Яв яагаан,
амьгүй,
Амьсгалдаггүй арьс болон,
сэтгэл,
нүд,
амь гурав нь, хэлхэлдээгээрээ хатаж үхээд нилээн 'хөөрхөөн' удсан байхыг
агаарт царцсан байсан мэт биеэ, хөлөө,
өлмийгөөрөө хөнгөхөн газар шүргэхдээ цагаан зураас давж хойшоогоо хэд хоёр алхахдаа сая нэг "бодит" цагт бууж ирээд үүрмэглэж байгаад толгойгоо дохихдоо нойрноосоо сэрдэг шиг гэнэт шинэ цэгээс олж харлаа шүү дээ!! *-*

Өхөөөөөх~
...ИЙМ Л. *цэг*
ЭНГИЙН байж шүү дээ...гэж өөртөө, дотроо үл гайхангуй, мэдээжийн энэ хормын харвасан ирсэн "гийчинг" ирэхийг өмнө нь чимээг нь дуулаад мэдэж байсан шиг гайхаж баярламаар мөч тохиосонд нь хүлцэн, уриалгаханаар амьсгал оров. -гэж бодогдуулахад тус болсон нь энгийн л нэг хөгжмөөр шийдэгдчих нь нүдийг маань нээлээ. (Нээрээ шүү.. Ойрд элээсэн хэдэн хуанлинаа ингэж нүд онгойгоогүй баярлаж тэмдэглүүштэй!! "сэхээрэл" байлаа.)

"Хараал идсэн" бусад хөгжимнүүд ерөөсөө "одоо цагтай" минь авцалдахгүй байсны учир нь хүмүүн төрөлтний сэтгэлд бас нэгэн Сэтгэл зүрхний цаг тэдийг зааж байдгийг бид дуу хөгжмийн "тоогоор" дотоод цаг агаарын араншинг тайлж мэдэх нь боломжтой эд ажгуу.
2313052517
#нэгиймсонингоёюмойлгосонюмөө #report #уянгалсанрепортюмсанжээ