20161025

0703102516 блог уншдаг хүмүүст

Хуучин цагт блог гэж байхад танихгүй танилдаа сэтгэлийн дэм, сэнгэнэсэн зөвлөгөөг харамгүй өгөлцөж авдаг байж.
Одоо хичнээн нүүр номдоо аврал эрэн бичлээ ч, танил найзуудын нүүрний арьс ил бгаагаас, сэтгэлийн дэм өгьеү гэсэн ч жинхэнэ овог нэр нүүрээ гаргаагүй байлаа ч түүн шиг том саад байдаггүй юм бна гэдгийг ойлголоо.

0703102516

20161011

1242101116 цаг хугацаа өөрчлөгддөггүй өөрчлөгч

Хүнд хууртаж тэсээгүй тул
Хүрээллээ танав.
Хүсэж ханаагүй тул
Хүчлэхээ багасгав.
Хүрээд ирдэг нь бдаг ч
Хүсээд үлддэг нь ховор
Хичээмээргүй ч
Хэвээр үлдэхгүй цаг хугацаа
1242101116

"Цаг хугацаа л өөрчлөгдөлгүй бүхнийг өөрчилсөөр" гэж.

20160922

1208092216 Шаргал алим

Шаргал алим
Шартсан навчны намар
Шиг амттай үнэр
1208092216

20160912

0200091216 Хайр гэж..

Хайр гэж...
Бурхан шиг хийсвэр
Баринтагласан нэр томъёо,
Бурантаглах зангуу,
Буг сүүдэр шиг боловч
Баллуур шиг дулаахан,
Барьцгүй 2 нүүрт,
Бизнесийн халхавч,
Хар дарам зүүд шиг хуурамч,
Билэг тэмдэг шиг үхмэл,
Бичигдсэн шигээ хэлхээ үсэгнүүд,
Хайр гэж..
Хоногийн хоол болохгүй
Хоосон агаар.
0200091216

20160911

0119091116 Сэтгэлийн үхэл

Сэтгэл гарсангүй, үхлээ эрлээ,
Ингэх ёсгүй гэнэ.
Сэтгэл гарган гэрээ зорилоо
Энэ хэрэггүй гэв.
Сэтгэл үл гарган гэрээ зорилоо
Ингээд үзээрэй харц,
Сэтгэл гарган үхлээ зорилоо
Үүнийг минь л хүлээсэн аж.
0119091116

20160904

062616 магтаалын тухай

Хүн: Би тэднийг/ түүнийг миний магтаал, миний хүлээн зөвшөөрөлт, commitment "наманчлалаар" бүү цадаасай гэсэндээ тэднийг үнэтэй үгээр минь үргэлж цангаж, цангасан чигтээ өөрсдийгөө улам дайчилж, шүүслээсэй гэсэндээ би тэднийг зөвхөн сэтгэлдээ магтаж, хайрлаж, хайрлан энхрийлдэг бсан байж гэж..
(Энд хэдэн хүнийг зэрэг төлөөлүүлэн бичсэнг үл нэрлэе.)

20160902

2024020916 Урсан өнгөрөх одоо цагийн тухай

Хүсэл мөрөөдөл надад бий гэвч
Хүрч хурдан очмооргүй бна
Хэзээ ч ирэхгүй одоо цагтай
Хүссэнээрээ удаан баймаар бна
Өөрөөрөө
Өөр зүйлгүй
Өөрөөр нь энгийн
Зүгээр л мэдэрч өнгөрөөмөөр бна
Ирээдүйд жаргах нэрийдлээр
Идэхгүй зүйлд хөлсөө барж
Итгэлгүйгээр
Ирэх шатыг гишгэмээргүй бна,
Ингээд л зүгээр
Элсний чимээг чагнан
Эрэг дагуу алхаад л бмаар,
Энэ амьдралд оршин буйгаа
Зүгээр л оршихуйгаа мэдэрсээр л баймаар бна
#үүрбитгийцайгаасайгэдэгдуушиг
#хүноршихынтөлөөамьдардаг

20160731

Прологи 2: Шинэчлэгдсэн би бодит амьдралд 0238062516

Шинэхэн тэмдэглэлийн дэвтэр, блогийг урам зориг, хүсэл тэмүүлэл, төсөөлөл дүүрэн эхлүүлэх ямар их урамтай байдагсан гээч. Гэвч хэзээ ч алийг нь ч "дуусгаж" үзээгүй.

Амьдрал минь дуусах гэж буй мэт хөнгөн айдас төрдөг байсансан. Одоо.. цэг тавин дуусгана гэхгүй ч дундаас нь хаях гэхээсээ илүү шинэ ирээдүйгээ угтан шинэ өөрийгөө хэрхэхийг тольдохыг хүсэж бна.

Угаасаа тархины минь ой санамж үүрд тэр нэг нандин өдрүүдийг үүрд хадгалж үл чадан алдчих вий гэхээс эмээх, цаашид ч шинэ ой санамж хүлээж авах шингээлт ажиглагдаагүй тул ямарваа нэг золгүй эсвэл зорилготой энэ ертөнцөөс явахаар шийдэх хүртлээ миний гэх дотор иймэрхүү амьдрал, үзэл онол оршин байсан юм шүү гэдгийгээ үлдээх нь зөв гэж санан энд бичиж сууна.


Одоо харахад бичгийн хэлбэрээр илэрхийлэх чадвар минь овоо цэгцтэй болон ахисан харагдаж бна.

Мэдээж зорьсондоо хүрсэндээ сэтгэл хангалуун бгаа. Ингэж санагдаж эхлээд нэг их удаагүй бна.


Цаашдаа хэрхэхийг харж л байя..

Хэн нэгэн, хэн нэгэн.. 0835070216

Би үнэхээр хэн нэгэн /гэрийхэн маань ч тэр/ эсвэл хэн нэгэн "маань" "намайг" үнэхээр нэг л өдөр тэвэрч, анхааран, онцгой гэдгий минь анзаарч, хамаг хайр, анхаарлаа над дээр цэцгэн бороо шиг асгаруулна даа гэж хоосон, сохорсон хийсвэр нүдний өмнөх хөшгөндөө бүдчиж явсан мэт..

(Би ийм л учраас... Би ийм л учраас зөвхөн надад зориулж үнэтэй үгсээ унагахгүй тийм хүйтэн ханддаг хүмүүнийг харуулддаг биз..

Гашуун, аргуу бодит ертөнцийн зүү шиг үгээр хатгуулаагүй удсандаа өөрийнхөө тунгалаг царцсан, цэлцэгнүүр шиг хөнжилдөө бөглөрч бугларч байгаагаа анзаарав.)


Хэн нэгэн хэзээ нэгэн цагт Намайг гээд зориод ирнэ гэдэг хоосон төсөөлөл хаанаас үүсчихээ вэ? Аан!! Магадгүй, бага байхдаа хаалгаа онгойлготол "бурхан ирнэ" гэсэн тэр нэгэн тэнэг ухуулга хуудаснаас болсон юм шиг санагдчихлаа. Пффф.. Шал гэнэн тэнэг байж үү дээ? Өдийг хүртэл ямархан нэг юм хүлээсээр бсан бдаг. Хөөрхөн ч юм даа.


Би өшөө цааш бичихээс эмээж байна. Дэлгэрэнгүй тоочихоос сэргийлмээр байх ч..


Хүн ер нь том болно гэдэг бусдын хэлдэгээр ертөнцийг таниж мэдээд дуусаа юмдаг уу?

Надад харин "том" болох яагаад хэрэггүй вэ гэсэн хэд хэдэн шалтгаан бна. Like No surprises

Тиймч гунигтай биш пост. 0608073116

Энэ дэлхийд би гав ганцаар гэдгээ анзаарсангүй.
Хүн чоносын дунд бгаагаа мэддэг бсан ч "анзаарсангүй"...

Арьсан хананууд хүйтэн чулуунаас илүү хатуу хайрах,
Амин тэнгэрүүд минь хайраараа ч алгасах нь хатгахаас дор,
Арьснуудын дунд би гав ганцаар гэдгээ мэдэрсэнгүй
Алалцах ёстйгоо л ухаарч мэдэрч бна..

Одоо надад юу ч жинхэнээсээ хамаа үгүй.

20160325

1358032516 "Намайг олоорой!"

...what if there is A "thing" to be found?
what if there is  A "thing" waiting to be discovered?
what if that unknown "thing" want u to found it?
холбо тогтоохыг "хүсдэг" харь гаригийнхан шиг
хаа нэгтээгээс олдохыг "хүсдэг"
харийн бус холбоо хүлээж байвал яах вэ?
Like, "таны хүсэж буй зүйл таныг ч бас хүсэж байгаа" гэдэг үг шиг...

Хэн ч биш чамд би олдохыг хүсэж байх шиг..
Хэн ч бай хамаагүй, өөртөө олдохыг хүсэх шиг..
Зөвхөн түүнийг хайж байгаагаа мэдэж бна..
Зөвхөн хаагуур хайхаа мэдэхгүй бна..

20160114

1020011416 Жим минь тодорч бна гэвч_

Өндөр эмээтэйгээ одоо л хамт байж, цаг зарах ёстой санагдана.
Гэвч би ирээдүйрүү яарах, эмээдээ хоргодох хоёрын дунд гацчихаад байх шиг..

Зам минь см см-ээр
Зурайхыг харж бна
Зүглээд одъюу (*) гэтэл
Зарим хүмүүст хоргодоод
Зүгээр үлдээчихмээргүй..
Завсарлага авах гэтэл
Зам намайг хүлээхгүй
Заяа намайг сонсохгүй,
2226011416

Дэлгээгүй амьдралаас нь эртхэн
Дуулах минь яав даа.
Дэндүү хожуу юу?
Даанч яав даа..
Одоо яая гэхэв дээ.
Оройтсон бороо
Олдсон цув нь ч тэр..
Одоо яах вэ?
Одоо.. яах уу?
Олигтойхон том алхчихвал
Одчих болов уу?
Бодохоос цааргалах..,
Бодож төсөөлөхөөс ч зугатах..,
Мууг зөгнөж бгаа мэт
Одоо гэнэт үргээгээд яах вэ?
Олигтойхон амьдарч л тэднээ гийгүүлье, тийм үү?

20160101

01012016.

Энэ 15 дугаар он надыг' шүүслэсэн "аймар" бас сонирхолтой жил байлаа. Маргаашийн он намайг бүр их шүүслээсэй.. XD
Таних танихгүй энэ гаригийн гш шал далий хаха энийг умших умшихгүй (зүгээр лаякдаад өнгөрөх тэр ваялиар эрхий хуруунуудтай) бүх "хүн" дүрст амьтны аймгийхандаа, бас өөртөө сануулаад
Энэ 15 дугаар он: залуу насыг минь шүүслэсэн, үр өгөөж, амьдрал дунд "амьдрах" анхны дадлага туршлага, сургалт хийгээд, заавал сурах зүйлсийг, хүсэхгүй байсан ч зориг, зүтгэл, итгэлээ дайчлаад хүчлэвэл алдаа гаргахаас айж бсан шиг чинь биш, зүгээр л "just do it" гэх шиг хийх л хэрэгтэй гэдгийг илүү ойлгуулж,
Алдаа дутагдлыг минь тодотгосон,
Архирч уралцаж муудаж бсан ч
Анхаарч суралцах ёстойг минь
Толгойд
Тоншуул шувуу
Тонших шиг
Толгой
Тогшиж бна гэнэ,

 их зүйлийг сургасан, сурсан зүйлдээ эзэн болохын ерөөл тавьюу!

Хүмүүний амьдрал баялаг шүү дээ :)
Хуулрах
Хуанлийн
Хуудас
Хүмүүний "шинэ"
Ханын хүснэгт
"Шинээр" солигдсоны "баярын" мэндийг Ид шидийн хамт хүсэн ерөөюү зээ!
Хамгийн гол нь Эрүүл энх, бас Сэтгэлийн хаттай байгаарай! :)
Бусад нь аандаа бүтнэ дээ
Санаа зоволтгүй,
Ирэх онд
Инээд хөөртэй уулзая :)