20160731

Хэн нэгэн, хэн нэгэн.. 0835070216

Би үнэхээр хэн нэгэн /гэрийхэн маань ч тэр/ эсвэл хэн нэгэн "маань" "намайг" үнэхээр нэг л өдөр тэвэрч, анхааран, онцгой гэдгий минь анзаарч, хамаг хайр, анхаарлаа над дээр цэцгэн бороо шиг асгаруулна даа гэж хоосон, сохорсон хийсвэр нүдний өмнөх хөшгөндөө бүдчиж явсан мэт..

(Би ийм л учраас... Би ийм л учраас зөвхөн надад зориулж үнэтэй үгсээ унагахгүй тийм хүйтэн ханддаг хүмүүнийг харуулддаг биз..

Гашуун, аргуу бодит ертөнцийн зүү шиг үгээр хатгуулаагүй удсандаа өөрийнхөө тунгалаг царцсан, цэлцэгнүүр шиг хөнжилдөө бөглөрч бугларч байгаагаа анзаарав.)


Хэн нэгэн хэзээ нэгэн цагт Намайг гээд зориод ирнэ гэдэг хоосон төсөөлөл хаанаас үүсчихээ вэ? Аан!! Магадгүй, бага байхдаа хаалгаа онгойлготол "бурхан ирнэ" гэсэн тэр нэгэн тэнэг ухуулга хуудаснаас болсон юм шиг санагдчихлаа. Пффф.. Шал гэнэн тэнэг байж үү дээ? Өдийг хүртэл ямархан нэг юм хүлээсээр бсан бдаг. Хөөрхөн ч юм даа.


Би өшөө цааш бичихээс эмээж байна. Дэлгэрэнгүй тоочихоос сэргийлмээр байх ч..


Хүн ер нь том болно гэдэг бусдын хэлдэгээр ертөнцийг таниж мэдээд дуусаа юмдаг уу?

Надад харин "том" болох яагаад хэрэггүй вэ гэсэн хэд хэдэн шалтгаан бна. Like No surprises

No comments:

Post a Comment