20160731

Прологи 2: Шинэчлэгдсэн би бодит амьдралд 0238062516

Шинэхэн тэмдэглэлийн дэвтэр, блогийг урам зориг, хүсэл тэмүүлэл, төсөөлөл дүүрэн эхлүүлэх ямар их урамтай байдагсан гээч. Гэвч хэзээ ч алийг нь ч "дуусгаж" үзээгүй.

Амьдрал минь дуусах гэж буй мэт хөнгөн айдас төрдөг байсансан. Одоо.. цэг тавин дуусгана гэхгүй ч дундаас нь хаях гэхээсээ илүү шинэ ирээдүйгээ угтан шинэ өөрийгөө хэрхэхийг тольдохыг хүсэж бна.

Угаасаа тархины минь ой санамж үүрд тэр нэг нандин өдрүүдийг үүрд хадгалж үл чадан алдчих вий гэхээс эмээх, цаашид ч шинэ ой санамж хүлээж авах шингээлт ажиглагдаагүй тул ямарваа нэг золгүй эсвэл зорилготой энэ ертөнцөөс явахаар шийдэх хүртлээ миний гэх дотор иймэрхүү амьдрал, үзэл онол оршин байсан юм шүү гэдгийгээ үлдээх нь зөв гэж санан энд бичиж сууна.


Одоо харахад бичгийн хэлбэрээр илэрхийлэх чадвар минь овоо цэгцтэй болон ахисан харагдаж бна.

Мэдээж зорьсондоо хүрсэндээ сэтгэл хангалуун бгаа. Ингэж санагдаж эхлээд нэг их удаагүй бна.


Цаашдаа хэрхэхийг харж л байя..

No comments:

Post a Comment