20150202

0127150454 Чихэрэн шохоорхол буюу кэнди краш

Бид хэдий сэтгэлийн амьтад ч гэлээ... сэтгэлээ хэтэрхий их хоосон зүйлсээр завгүй хооллох хэтэрхий олон аргатай болчихсон мэт. Би энд зураг зурна, ажил хийж мөнгө олдог ч эрүүл мэндээ хугаслаж бх зуур чи тэнд миний хийсэн "тоглоом"оор өдөр шөнөгүй тоглон надад хармаагаа сэгсэрүүлнэ. Энэ бол амьдралын хэмнэл...
Бид амьд харилцааг, амьд мэдрэмж, хүртэхүйг мартсан бололтой. Зөвхөн сошиал, олон нийтийн хэрэгслээр найзлан, тэндээ аж төрнө...
Би заримдаа үгүйлдэг л дээ... гэхдээ зөвхөн иймэрхүү уулзалт болсны дараахан ч юм уу... Магадгүй хэн нэгэнтэй сайхан уулзая гээд нэтээр дүүрэн онлайн бдаг нз нараасаа сонгоод уулзаж болох ч... Тэд хэн нэгэнтэй хамт бна гэдэг, ялангуяа таних танихгүй сошиал нз нарынхаа нэгэнтэй гэдэг... магадгүй бж болох ч, тэд хэн нэгэнтэй цагийг сайхан өнгөрүүлэх, нөгөө утгаараа дэмий мөнгө үрэх зорилгогүй бол... Хичнээн энэ нь өөрт нь сэтгэлийн дэм, мөнгөнөөс илүүг авчирах ч юм билүү гэдгийг ойлгож ухамсарлах зав, сонирхол бдаггүй бх л даа... Жишээ нь би өөрөө...

No comments:

Post a Comment