20150514

1620051515 Өнгө ба... хошигнол ч юмуу, холион бнтн ч юм уу

Ер нь бичээд л бх хэрэгтэй юм бна.. (яагаад 2 дахиа амлаж бгаа юм шиг санагдаад бна?)
(+Нээрээ хүн бүр ямар нэг зүйлийг дундаас нь хаясан байж таараа даа.. Санаатай болон санамсаргүй, гээсэн гээд л... Надад ллав "ийм гоя юм хийж бсан хүмүүс яагаад больчихож бгаам бол доо.." гэж их харамссан үе бсан болохоороо ч юм уу, сайхан санагддаггүй... Чанартай, ховор зүйлс ховордсон үед тийм зүйлтэй болох тэр мэдрэмж... *sigh)
Өөртөө зориулж, *saying dramatically*
Тэгээд ирээдүйд гэнэт олж уншаад ёстой шал ч хараад танихгүй танилаа олж харна..
Хичнээн "сохор" мэдрэмжгүй явснаа бас хичнээн ийм, тийм бснаа мэдэж аваад шоолно бас өхөөрдөнө, хайран залуу насаа барж дээ гэж жхн харамсана биз, ...гэхдээ төсөөлөл юм хойно хэзээд бодит байдлын "аймшгийг" үл гүйцнэ... Тэр үед одоогийнхоосоо дордоогүй, хүнээ байчихаагүй, хүсээгүй хүнтэйгээ адилхан болчихоогүй, эрүүл саруул л хэвээрээ "өсөж торнисон" бвал яамай... Ингээд ирээдүйдээ захиас илгээчихлээ
(хазайв)


Энэ гайхалтай (хүн төрөлхтөнгүй) дэлхийн... энэ хүмүүс ямар олон адилхан давтагдаж ууссан амьдралаар амьдарч, ямар олон давхцсан зүйлсийг төстэйгөөр хийцгээж бна аа??,,,,,, (Майкл Жексон мэтийн "ховор зүйлс"ийг үл хамааруулсан болно.))
Бүр үнэхээр залхмаар...
Зугтмаар,
Цатгалдмаар,
Цадаж хэтрүүлээд, өөрийгөө алдатлаа тэднээр бөөлжих шиг.. (цаасан дээр сийрүүлчихвэл ч)


Өөртөө л үнэнч үлд! (өөртөө хэлж, давтаж бх хэрэгтэй юмсан...)
Өөртөө л үнэнч үлдэх минь!
Тэгсэн тэгээгүй чинийхтэй төстэй амьдралаар хэн нэг нь амьдарч л бгаа гээд төсөөлдөө?..
Би батлахгүй, чадах ч гүй, гол нь энэ хэнд ч хамаагүй! Хоол л хамаатай эсвэл хоолоо хасаад авах үнэтэй чамин зүйлс, бүр идэж болдоггүй хоосон нэр хүнд л хамаатай!

Гэхдээ өөрийн чинь зүүний үзүүр дээр тогтсон "цор ганц хувь" гэгдээд бдаг АМЬ, модноос зуурах намрын олон навчис шиг, хоорондоо төстэй тийм хүмүүс шиг гээд боддоо! Аймшигтай гээгээлэг ч юм шиг..
Гунигтай ч юм шиг.. Тэглээ гээд гуниглачих ч юм шиг (гэж өөртэйгөө хошигнож нтр)
Яг гоя оноогоод нэрлэчих үг олдохгүй тийм бурхны dark sarcasm мэт..

Төгсгөлд нь базаад; (гэж нтр) Энэ ямар "өнгө" шиг санагдаж бна?

Хиргvй хэрнээ
Халтар енге,
Зеелен хэрнээ
Гандсан енге,
Гунигтай хэрнээ
Дулаахан #øнгø,
Хуучраагvй
Хуучин енге,
1224051415
(Өнгө зураг дүүрэн энэ бичлэгийг зураг оруулж балламааргүй бна гэхдээ хүссэнээ нуух юун..)

No comments:

Post a Comment