20150513

2012 оны 5-р сар 13ны БҮТЭН сайн энэ өдөрөөр амьсгалах нь

05:06
Хүн биш
хүн дүрст амьтан шиг л авирлая..
амьтан биш
гуруулжин* дүрст
харийн зүйл" шиг л загная...


04:33
Ингэхэд...та нар...над шиг
амьтай
арьс нөмөрсөн хүн дүрст
амьтан мөнүү?????
эсвэл...


04:30
Би ингэхэд...энэ дэлхий дээр үхсэн баасаа хийж бгаа юм бол?


04:28
Зовлон гэдэг жаргал юм байна
Жаргал гэдэг зовлон юм байна...
Жаргалыг жаргаах нь??
хэрхэн?
яаж?
юу?
хмммм...
новш...


19:58
Ууссан бсан
ууршихын өмнө
солонго татсан
сийрүүлмээр санагдсан
үүр цайсан
өнгөнүүд...
нүдэнд орооцолдсон
орооцолдоонд төөрсөн...
төөрөөд бүдэрсэн
дараа нь яалаа??
т...
хаха
(Тэгэс энгэсгээд яаран тэмдэглэж авсан юм шиг, сэмэрсэн юм бичцэн бхын...
Сэргээн засчихмаар ч юм шиг..)

04:21
Ахиад л эхэлсэн огтлолдоо ирчих нь энэ үү?
ахиад л ганцаар" дутагдах нь энэ үү?
ахиад л уурших нь энэ үү?
ахиад л одыг ганцаар ширтэх нь энэ үү?
ахиад л чамайг хүлээх нь энэ үү?
ахиад л дахих нь энэ үү?
ахиад л утгагүйтэх нь энэ үү?
ахиад л...
ахиад хүсэхгүйн төлөө
ахиад хүлээхгүйн төлөө
ахиад дахихгүйн төлөө
арьсаа нөмрөе
инээмсэглэлээ зүүе
инээдээ хурцлая
төгөсгөлөө цэглэе
цэг
,
.
(Энэ их хөөрхөн санагдаад.. :> )

No comments:

Post a Comment