20150321

0315150945 Энд л намайг байгаагаар минь...

Яагаад надад үргэлж хүмүүс блогоо хөтлөхөө больчихсон юм шиг санагддаг юм бол оо?? Мэдээж хөтлөдөг нь байж л байгаа байх л даа.. гэхдээ л үргэлж тэгж санагдаад байдгийн... сонин муухай биш хэрнээ гээгдээд хоцорцым шиг...
Яагаад тэртээ холын холоо суугаа, удахгүй чамайг блогтоо ганцхан зүйл бичсэнд чинь (мэдрүүлсэнд нь) чимээгүйхэн талархаад суух уншигчдаа зориулаад, нэг бичиж болгоогооч?? (2 өгүүлбэрийг сияамын ихэр шиг нийлүүлчихсэн юм шиг утгагүй :ь )
Гэхдээ хамгийн сонин нь надад үргэлж блоггер гэдэг сайтад орж ирэх бүрт хэн нэг нь сонирхохоо болиод удаа юу даа гэмээр тийм сонин зөөлөн гунигтай хэрнээ нээх гоя мэдрэмж үргэлж төрдөг... Яг л хаа нэгтээ мартагдсан хуучны сайхан мухлаг шиг... Би л энд орж ирэх дутуу бсан юм шиг, бусдаасаа хаа хол хоцорч орж ирж танилцаж ядан, бичиж түүртэн байгаагаар төсөөлөгдөнө...
Тэнд үргэлж хүнгүй байдаг, хэн нэгэнтэй таарна гэж бодох ч хэрэггүй хэрнээ, тийм сайхан comfort zone-д, нар цонхны цаанаас улбартан төөнөсөн намрын үдээс хойхно орж ирэхэд л яг сайхан байдаг... Тэнд чи ганцаараа тухлан байгаа хэрнээ, хэн нэгэн үргэлж чиний үлдээсэн зурвас, саараачмалуудыг ирж үзэхээр ирдэг гэдгийг мэддэг учир, тэдэнд зориулан юм бүхний талаар төрсөн сэтгэгдэл, үзсэн харсан, сонссон, мэдсэн гээд бүхнээсээ биеэр бус бичгээр хуваалцаж, тэмдэглэж үлдээхийг хүсдэг... болохоороо л ганцаарддаггүй байх даа... ^^

Нээрээн чамд энэ өдрийн мэндийг хүргэе! Шөнө ч байна уу, өглөө ч байна уу, энэ өдрийн мэндийг минь "сонсох"оор энд ирсэн чамд мэндийг хүргэе!
Бид бие биенээ мэдэхгүй ч... бидэнд сэтгэлийнхээ тэртээ доторх гүнээс уудлан гаргаж ирээд үзүүлэхийг хүсдэг, харуулахыг, мэдрүүлэхийг хүсдэг нандин мэдрэмжийн хэлтэрхий, дурсамжийн булангаас байгаа гэж найдаж байна... Учир нь надад байна аа гэхдээ заримдаа... бидэнд хамгийн их хэрэгтэй үед маань, уудлахыг хүссэн үед сонсох хэн ч байхгүй үед, таагүй үед минь зүгээр л хань болох хэн нэгэн хэрэгтэй үед ямар нэг нүүр царай харан, нэр нэрээ мэдэлцээд, шил пиво тулган ярилцах нь хэтэрхий илүүц юмшиг, шаардлагагүй үед эндээ өөртөө хань болоод танихгүй чамд уудлахыг хүснэ...
Чи одоо үүнийг төсөөлөөрэй! Бид зөвхөн төсөөлөлдөө л уулзах болно, үргэлж!
*Cheers to that!

No comments:

Post a Comment