20150324

0324152125 Онцолж намайг хараасай гэсэндээ


Онцолж намайг хараасай гэсэндээ
Онцгой мундаг ямар нэг зүйл хийх ёстой юм бх даа?
Олны дундаас хэн ч биш намайг
Олж хардаггүй сохор хүний төлөө
Огт байдаггүй өнгөөр алаглаж,
Ойлгодоггүй зүйлээ сонирхох ёстой юм бх даа?
Ойлгож, дэмжих хүн чинь би гэвэл
Онгойлгож сэтгэлээ нээх болов уу?
Хожим нь...
Онгод, сэтгэл хөндөж сэрээчихээд,
Онгойлгоогүй хаалгаар орж ирчихээд
Орхилгүй бүх зүрхээ зориулж бхад минь
Онгичиж надаас шимийг нь сорчихоод
Орхиод оддог цэвдэг хүмүүсийн нэг нь байх болов уу?
0324152125
(Нэг охин бодогдоод...)

No comments:

Post a Comment