20150315

1020031515 Хайран сэтгэлийн чих минь

"Хөөрхөн" чих минь
Хэлбэргүй,
Худал үгсэд чинь дуртай!
Хачин гоя,
Хүлээгээгүй үгсийг
Час хийтэл
Чамин сайхан хэлдэг болохоор
Хөөрхий гэнэн сонсголтой юм болохоороо
Хэлж амжаагүй байхад чинь л
Халуун амьсгалд чинь
Хайлаад урсчихдаг
Хайран муу зуршилтай юм даа...
Сэтгэл маань ходоодондоо биш
Чихэнд минь байрладаг бололтой...

No comments:

Post a Comment