20150320

0320150912 "Хувь" хүн болсон мэт мэдрэмж төрөөд

Гүв гүнзгий зүйлс бодохоо больсон 1 жил,
Өвдөөд үхээд сэхсэн 1 жил,
Утга учир хайгаагүй амьдралаасаа - 3сар 20 хоног,
Урагш харалгүй, өдөр бүрийг өөртөө тоглож "үрсэн" 30 хоног,

Сэтгэлийг минь хөдөлгөөгүй ч
Сэтгэлээ илчилсэн хөөрхөн мальчишки,
Сэрүүн хоносон ч, өчигдөр үнэхээр хөөрхөн шөнө байлаа,
Чатны 2 тоглоом "зохиож" тоглосон
Чанга, ганцаараа юмтай юм шиг л инээсэн хха
Гол нь юу "анзаарсан" гэхээр!
Надад "ХУВЬ" хүн болсон мэт
Бүхэл болсон мэт,
Гүйцэд ургасан иш мэт...
Тэдэнгүй ч би гайхалтай хэвээр гэдгийг,
"Дүрдээ орно" гэдэг шиг...
Нэгэн цул болцым шиг...,

Тархиндаа хугархай төсөөлөлтэй
Далий, төөрөлдсөн бодолтой
*Бөгтийсэн үл итгэл*
БИ гэгч "хувь" өөрийг чинь халхлаад,
Хав дараад нууцан бсан юм шиг...

Үүнээс өөрөөр юу гэж хэлэхээ мэдэхгүй бна,
Том болсон юм уу даа
Одоо "энэ" хэрхэн оршихуйд минь мэдрэгдэж бгаатай танилцаад авъя...

No comments:

Post a Comment