20141204

Миний хувьсал 1111141919

Энэ нас, энэ тоо, энэ он их өөрчилжээ намайг. Хүн бүр хурдан том болохыг хүсдэггүй биз. Би ч бас тэдний нэг нь. Гэтэл энэ тоо хүрээд дуусах үед эртхэн мэдсэн бол хурдхан энэ үеийн ухамсарт ирээд, "том" болдог бж дээ гэж бодов...
Анх энд ирэхдээ ямар бсан би, өнөөдөр нэлээд хэдэн хугацааг элээсэн би 2ын хооронд. Өмнө нь бол болж л өгвөл "хоосон" мөрөөдөх дуртай, хэрэв саадтай таарвал үргэлж л яах гэж төрсөнөөс авхуулаад бүгдийг нэгд нэгэнгүй ухаж авч үздэг би, ерөнхийдөө дэмий л урсгалаараа, өөрийхөөрөө бх дуртай бдаг бсан би. Харин өнөөдөр автобусанд суугаад бусдын адил ажилчин шоргоолж болох замыг сонгосон би, нэг л тийм хэвийн болчихсон мэт. Арын фоонбэкграундчуудын эгнээ. Гэхдээ ихийг хийх хүсэл маань улам эрчимжсэн. Улам илүү энгийн хэрнэ гайхалтай болчихсон мэт...

No comments:

Post a Comment