20150426

0322150619~ 032315 Mixtape гэдэг шиг Mixedtype тэмдэглэл

Ингэхэд! Ганц хоёрхон хүүрнэл хэлбэрээр биччихэд сэтгэл санаа ийм хөнгөхөн болчихно гэж санасангүй шүү... Мэдсэн бол эртхэн ингээд бичээд сууж байдаг байж... *not regretting*

Гэхдээ бичихийг хүсэж байсан өнгөрсөн тэр үед мангар дотогшоо бсан болохоор, баргийн хувийн асуудлаа гаргаж хэлдэггүй, хүссэн ч чаддагүй, ямар нэг ичмээр (тээр! another reason i used to criticize too much myself, and who was still melancholic) зүйлийг минь хийсвэр ертөнц дэх хүмүүс олоод мэдчих вий дээ гэхээс айсандаа бичиж чадаагүй байх...
Магадгүй өөрийгөө илэрхийлсэн илэрхийлэл нь бусдаас дор, эв хавгүй санагдана гэдгээс, өөрийх нь хүсэж төсөөлж байсан шиг нь бууж, илэрхийлж чадахгүй бх вий гэж айсных юм болов уу даа...

Байгаагаараа байгаа нь өөрийг чинь бусдаас онцгой, өөр гэдгийг чинь угаасаа өөрт чинь үл мэдэгдэхүйц тодотгож өгдөг гэдгийг ойлгож, "ухамсарлах" чадвар, ухаан байгаагүй... хүрээгүй юм болов уу даа хөөрхий...

Заримдаа өөрийгөө үнэхээр өөр, сонин хүн гэдгээ анзаардаг... заримдаа үнэхээр тэнэг... "ямар алиа юм бэ" ч гэж хөх инээд, хүрч, шоолдог...

Өчигдөр шинэ танилтайгаа ном сольж уншихаар болоод оронд нь нэг нимгэн хар ном авсан, дөнгөж 10аад хуудас уншчихаад сууж бна,
Олон санаа төрүүлээд сайхан юм... (Ойрд нухацтай эргэцүүлж, бодоогүйн шинж.)




{Завсарлага}



Хайран цаг хугацааг
Хариу өгөхгүй чамд л зарцуулчихсан байх юм...
Хариу хүлээж өгсөн юм шиг
Хоосон найдвар л өөртөө төрүүлж,

Надаас явах шалтгаанаа чи өөрөө эхлүүлчихээд
Намайг уучлалт гуйхыг хүлээн чимээ үл гаргана уу?
Найзаас илүү, хайраас ч илүү юм шиг өнгөрсөн хэдхэн өдөр
Надад тэнэг найдваргүй найдвар төрүүлж эхэлж байсан...



{Завсарлага}



Үл үзэгддэг бүхэн хамгийн үнэ цэнэтэй байдаг. Тэр бүхнийг мэдрэх мэдрэмж минь гярхай, хурц байж, амьтай амьгүй биетүүдээс илүүд үздэг бсан өөрийнхөө хувь чанарт их талархмаар ч юм шиг! :)



{Завсарлага}




Дотор байгаа "хүн араатны" зангаа гаргадаггүй... /My inner creatures/
Өөрийгөө би ер нь "хүн" гэж хардаггүй байсан бололтой... Орчиндоо үргэлж нэг тийм биеэ барьсан байдалтай... Ичимхий дээрээ санаа зовомтгой, үлбэгэр... нэрэлхүү...
Тэгээд яг жинхэнэ дотоод би гэдэг хүн маань яг хэн бэ гэдгээ, бүгд адилхан юм шиг бусдад, олон нийтэд ил гаргана гэхээр яг л хариас ирсэн, эвэртэй туулайнаас ч илүү байх боломжгүй үл мэдэгдэх биет ирчихсэн мэт үзэх вий гэж айдаг байсан юм шиг... гэхдээ тэр айдас нь зүгээр нэг айдас биш... Тухайн хүний экзистенциал/ оршихуйг хөндсөн томоос том хар айдас..., тэрийг хүндээр хүлээж авч, мэдэрсэн, хүн гэдэг амьтныхаа хувьд нийгэмтэйгээ, "сүрэг" олонтойгоо байх гэсэн инстинктээрээ л тэгж хандаж бсан нь биз...
Нөгөө талаас өөрөө өөрөөсөө айх айдас... Өөрөөсөө айна гэдэг...
Яг л нэг биеэндээ багтахгүй, аварга хар мангасыг арьсан дороо нуучихаад, хаяа хаяадаа гаргаж ирж чөлөөлөхийг хүсэж, төсөөлдөг ч... Энэ завдал нь өөрийг нь дотороос нь үхүүлчих хэмжээний хүчтэй мэдрэгддэг учир турьхан хариугүй аминдаа тээгээд, яз урагдчихмаар нимгэхэн цагаан арьсан дороо нуугаад үе үе галт уул, газар хөдлөлтийн их тэсрэлт болох нь уу гэмээр их дотоод хүчийг "зөв" зөөлөн гаргаж, гадагшлуулах сэтгэлийн тэнхэлгүй, хадгалан яван явсаар өдийг хүрэх...
Хэрвээ тухайн үед илэрхийлж, гаргасан бол гэж төсөөлөхөд Billy Elliot л санаанд бууж байна :)



{Завсарлага}



Энэ үг тэгж харагддаг тийм утгаар хэрэглэдэг тэд нарын тэгж хэлж, хэрэглэдэг үгтэй адилхан биш. Гэхдээ надад одоо ее'моорох гэдэг үг нэг их муухай санагдахаа байжээ. Энэ үгийг миний яаж сайхнаар хүлээж авч байгаа шиг бусад нь хүлээж авахгүйд учир нь байх шиг... Тэрийг илэрхийлэх үедээ өөрөө ч мэдэлгүй өөийнхөө өнгө аясыг шингээн хэлсээр байгаад одоо хэлэх үед тусдаа миний гэх өнгө аястай хамт ургаж салбарлаад, яг адилхан уншигддаг хэрнээ утга, өнгө нь өөр, бичиглэл нь тийм сунжирсан тайван, амгалан хэлбэр дүрстэй шинэ утга агуулсан хуучин үг бий болчихсон мэт л санагдаж байна.

No comments:

Post a Comment