20150427

042615 Тархиа жаал бохь шиг зажлаад суужийх

Өнгө, мөнгөний хорвоо юм даа
Өнгөгүй будаггүй хуулбарын ертөнцөд,
Өрсөж, уралдаж тодрохгүй бол болохгүй,
Өнгөгүй өнгөнд уусчихгүйн тулд
Жирэлзэн тасалдах, зурагтны өнгө шиг
Механик өнгөнүүдийг
Машинаар шахах,
Өөр өөрийнхөөрөө хашгичих
Өнгөт чимээ шуугиан!
Хашгичих улаан,
Зөөлөн улбар,
Хүүхэд шиг шар,
Амгалан ногоон,
Цэнгэг цэнхэр,
Хөндий хөх,
Хайрлам ягаан,
Энхрий цагаан,
Гайхамшигтай хар!
Өнгө, мөнгөний хорвоо юм даа!
Өнгөний ертөнцөд
Өөр шиг минь
Завсрын өнгө үгүй
Өнцөгтэй, Үнэртэй, бас нэргүй, харьяалалгүй!
Сүүдрээрээ хань хийж аваад
Сүнс сэтгэлээ л жаргаая!
042615


Тархиа жаал бохь шиг зажлаад суужийх
2255042615


Цус амтагдсан үнсэлт, зөвхөн
Цэвдэг чамд!
Цээжнээс минь нэвт үнэртэх
Цэнхэр цусны нэвчсэн үнэр
1111042615

No comments:

Post a Comment