20150422

"Алисагаас асуу" (баримтат тэмдэглэл ном)-оос төрсөн сэтгэгдэл

(Спойлер биш, тэмдэглэл, төрсөн сэтгэгдэл; Бусдын номын тэмдэглэл ямар байдаг/ байх ёстой талаар А ч байхгүй, ер нь бол өдрийн тэмдэглэлийн талаар "өдрийн" тэмдэглэл гэвэл илүү "зөв" юм шиг бна. Яг үнэндээ хар шөнөөр бичсэн.)

Алиса гэж ер нь яагаад заавал Алиса гэдэг нэр юм бэ?

Цонхийсон туранхай царай, час улаан цус нөж болсон хамар, уруул, арьс, тамхи, судас, гранж өнгө тоннтой ганцаардсан, бас Алисагийн "тийм" зургуудыг харж л бсан биз дээ?

Гэхдээ "Алиса гайхамшгийн оронд" бол зүгээр л нэг гэгээн цагаан өдрөөр тас хар дарсан зүүдний тухай, эсвэл хэтэрхий их хийсвэр төсөөлөлтэй бусдаасаа өөр охины тухай фантазны, адал явдалтай ном, зохиол, хүүхэлдэй гэдгээс өөрөөр мэдэхгүй бсан үнэндээ "тийм" утгатай бсан юм гэж үү??? Би эсвэл андуураад бнуу?

Уншиж дуусаад:
Яг үнэндээ би өөрийнхөө дотоод, жинхэнэ өөрийгөө нүв нүцгэнээр нь "ил" гаргадаггүйгээ мэдрэх шиг..., ил гаргаад байх ч "attractive" зүйл байхгүй (засвар: тийм шаардлага үгүй) гэж боддог байх... Надад хэдэн ч баг байдаг юм бүү мэд... Магадгүй хэд ч биш зүгээр л гадуураа "хүний" арьсан бүрхүүлтэй бдаг болохоор харахад хэцүү бдаг юм болов уу... Эсвэл ганц баг нь үл үзэгддэг, солонгорсон өнгөөр хувирдаг ч байж мэднэ...

Би хэзээ ч өөртөө түүн шиг үнэнч байгаагүй юм шиг гашуун санагдаж бна... Гэхдээ тааламжтай...

"Алиса яагаад гайхамшгийн орноос зугтахыг хүссэн юм бол?"

Чухал энэ үгийг гэнэт санаад яг аль хэсгээс уншсанаа харин санадаггүй, хайгаад ч олдоггүй ээ...
Тэгээд энэ охин нэг ч удаа өөрийнхөө нэрийг дурьдаагүйг, өдрийн тэмдэглэл дээрээ яг л нэг, өч төчнөөн бодол санаа, асуултууд нь нэгэн зэрэг тархиных нь боддог нэг жижигхээн хар нүхнээс, сансарт цонх нь хагарсан үед хамаг агаар гадагш хүчтэй сорогдохтай адил чихэлдэн, шууран гарч ирэхийг нь алдахгүйн тулд галзуу хүний өдрийн тэмдэглэл юм шиг дэвтэртээ хурдан, хурдан яаран, таталган бичих зуураа анзаарлаа... Гэнэт энэ тэнэг, боож үхмээр их сараачих хүсэл өдөөсөн сайхан процессийг больж чадахгүй хандлагатай бгаад, хайран бодол санаагаа нэг бүрчлэн алдчихгүйн тулд хэрхэн, гоя барьж авах талаар бодоод шивж сууна... газм... Оюун санааны минь төсөөллийн дур тавилтыг минь эндээс мэдрэв үү?

Өдрийн тэмдэглэлээ зөв талаас нь 00.06.14.03.28 <Баасан>, буруу талаас нь 14.07.04 <Баасан> гаригаас хойш бичээгүй.
Бурхан минь хальт буруу талынх нь тэмдэглэлүүдийг нь гүйлгэлээ... Энэ номны охиноос дутахгүй элий балай, хямралтай үеийн тэмдэглэлүүд бна... Бурхан минь! гэхдээ минийх яаж ч бодсон дор юм бна.... (Магадгүй)
Тэр охин юу эсийг "үзсэн" билээ? хажууд нь би хичнээн эрүүл саруул хүн сэтгэл санааны гүн хямралд орсон гэхэд... дутахгүй л гутарч гэхдээ илүү хямрал талдаа... Эсвэл би тухайн үед тиймхэн эмзэг байж... хөөрхий.

Оюун санааны 'бяд' үнэхээр байдаг юм болов уу?? Эсвэл ордуудад нөлөөлөх тайвшруулах үйлчилгээний төрлийн бодис, тэднийг хүлээж авах хүчин чадал нь цаанаасаа өөр өөр бдаг юм болов уу?? Учир нь надын төрлийн хүмүүст наад захын архи, пивонд явах ерөөсөө зохидоггүйн дээр бие физологи талаасаа ч тэр шингээх "бядгүй".
Эсвэл сэтгэл гэдэг "бодит" зүйл тэр охины мэдэрч үзсэн зохиомол нөлөөллөөс хамаагүй илүү хүч багатай хэрнэ, депрэссийн байдалд орсон үед нөлөөлөл нь их байдаг юм болов уу??


Бас тэр охин сэтгэл мэдрэлийн/ галзуугийн/ мэдрэл 'муутнуудын' эмнэлэгт хүргэгдчихээд яаж ухаан санаагаа "алдчихгүй бариад" (энд арай өөр утгаар бичсэн болно.), үргэлжлүүлэн бичиж чадаад бсан юм бол оо?? (Бас нэг тэнэг зүйл нь бал, үзэг, харандаа нь дуусахад хэрхэн болгож бсан нь сонинен тэ :ь) [...] But the reason was she's got her dairy! But the difference from the hospitals of that kind here than american are too different!! Like did they really accepted her diary there?! Seriously! In that kind of hospital right?! Which sounds "better" than mongolian tho, just from reading from the book.

But i really glad that she was able to keep writing it, even there!
Учир нь надад энэ номыг унших хувь тохиосонд үнэхээр их талархаж байна! Бурхан минь үнэхээр таашаалтай хэлэх үггүй болгосон ном! "Дурлалгүй ертөнцийн блюз"ээс хойш ийм сайхан амттай ном уншаагүй ямар их удаа вэ! Гэхдээ энэ ном ганцаардсан бас зовсон нэгнийг өрөвдөх сэтгэл төрүүлсэн, хурц илэрхийлэл, оршихуйг хөндсөн сэдэв, өсвөр нас гээд угийн миний сонирхлын гээгдмэл, "далий" хэрнээ "дотно" санагдсан учир "ДЕБлюз"ээс илүү санагдаж байна.
Мэдээж номын гадна талын арын хавтсанд "...салaхын аргагүй болгохоос гадна өдөөн хатгах чадвартай" гэдгийг нь Анхаарнамз!!
Номныхоо ид амттай хэсэг өнгөрөөд дунд нь ирэхэд тэсгэлгүй, өдрийн цайныхаа цагаар ирсэн ээждээ: "Энэ ҮНЭХЭЭР гайхалтай, гоя ном юм аа! Та унших уу?" гэж дуу алдсан  шүү бүр! Тэгээд цайгаа уух зуур нь агуулгынх нь талаар ярьсан.
Гэхдээ уншиж дуусчихаад (дуусчихсанд нь нэг л итгэж өгөхгүй... өшөө илүү аз жаргалтай ирээдүйн талаар гарах ёстой, ингэж гунигтай төгсөх ёсгүй гэж үнэхээр их гуниг төрөөд, баримтат биш зохиол уншиж бсан юм шиг л ирээдүйнх нь талаар бичсэн үргэлжлэлээр "цангаад" хий дэмий дахин дахин сүүлийн хуудыг "долоох" шиг болсон) үг хайх зуураа дахин нэг гүйлгэж харав. Тэгээд номон дээрх шиг хэлсэн шиг "гэнэн", сайхан ээжийнхээ тархийг буруу зүйлээр хиртүүлэх гээд байна уу даа гэж бас жаахан болгоомжилсон л доо... Тэр их "илүү" деталийг мэдэхгүй бвал илүү дээр ч юм билүү гэсэн ч эгчийг хувиар дүүдээ бол заавал санал болгомоор... [...]
/Нэмэлт: Бас тухайн үеийн (1970аад оны) өсвөр насныхан одоо үеийнхнээс нэг их ялгарахгүй мэт.. Гэхдээ "өсвөр насанд" учир нь бгаа юм биш, Нийгэм! Тэднийг ийм болоход хүргэж байгаа нийгэмд л хамаг буруу бх шиг... Гэхдээ азаар яг тийм цэвдэг, хэрцгий хавчлага арай л бага байдаг байх аа гэж найдаж бна... Хаа очиж бас шал өөр хоёр улс бна даа! Номон дээрх шиг задарсан, зэвүүн, зугатмаар санагдтал мэдрэгдэх ялгаварлан гадуурхалт бага байдаг нь яамай даа... (Бодит байдал дээр бодсоноос минь их байсан ч ядаж л надыг хавчиж гадуурхах нь "бага мэдрэгддэг" нь яамай даа хах!)/


Би юу ч бодохгүй байж чадаж бна... бараг нэг минут хэртэй ширээний булан гөлрөөд бүр тархи хов хоосон оргиод юу ч бодохгүй бж чадлаа... Яг л дээрээс маань тэнгэрээс гэрэл тусаж бгаа мэт... (магадгүй би буруу бодож бж магад) гэхдээ юу ч бодоогүй гэдэг Гайхалтай!! (Маш сайхан далийв *grin*)

(Жич: Хүн сошиал ертөцөд байхгүй үедээ ухаан санаа, анхаарлыг чинь сорсон ном зохиол уншихад ингэж их "үр бүтээл"тэй өнгөрөөдөг юм бна... :ь )
(Засвар: 0310042215)


PPS: And i'm so thankful for reading this book which warned me the sad and bad things i wouldn't want for myself! And want other teenagers who can't handle their feeling, loneliness, isolation, alienation, family problems, self problems, "emo" ones who wants to suicide, who do self harm, introverts, who think they can't express them enough etc. them to understand this too! Cuz life is so Big and rich, and it has so much preparing for you in the future! So don't just waste your Beautiful Youth like in the book! Please! At least always try to feel the freedom, the peacefulness and be spiritually generous enough in heart!


PPPS: Эргээд бодох нь ээ, тэр нэг хүний "баримт" байхгүй гэж хэлж бсан санаанд ороод... Хэрэв энэ ном хэн нэг сэтгэл зүйчийн туршилтын үр дүнд бичигдсэн ном мөн юм бол, үнэхээр сайн тархи угаахаар бичигдсэн ч юм уу гэж санагдав.
(Засвар: 2209052815)

Ном, зохиолчынх нь тухай:
(Published January 1st 2006 by Simon Pulse (first published 1971))
The goodreads.com link of the book
PPPS: (...Nilsen wrote, "The question of how much of Go Ask Alice was written by the real Alice and how much by Beatrice Sparks can only be conjectured."[3])
The wiki page about the book
IMDB.com link of the tv movie Go ask Alice (1973)
Some notes of the book by anonymous on sparknotes.com

No comments:

Post a Comment