20150403

Блог маань яагаад "мэндэлсэн" талаар...

The Art of Writing
The Daily Post

Ер нь блог бичээчдийг өдөөсөн иймэрхүү сэдэв, санаа өгдөг өдөөгчид бна... (Энд цөлөгдмөл, гээгдмэл бас гоя л доо гэхдээ бас wordpress ч гоя юм аа...)
Энэнээс улбаалаад өөрийнхөө хувилбарыг ч гэсэн бичюү гэж хүссэн ч эхлээд анх яагаад блог нээснээ нийлээд удаан бодоод олсонгүй, мартчихаад одоо л бичих санаа төрөв.

Хүслээрээ шивсэн мөртүүдийг нь
Нүдээрээ сонсож
Сэтгэлээрээ хүрч үзэх гэж ирдэг
АнонS, 
анчид, сорогчид,
Ямар нэг гариг мөн гэдгийг минь батлах
Дагуулууд...
0402151235


Тэгэхээр яагаад блог бичих болсон маань:
  1. Энэ бичлэгийн 5 дахьтай үнэхээр санал нийлнэ.
    "5. Өөртэйгөө дахин учрах (Цаг хугацааг эргүүлэх) Бичиж байсан зүйлээ арав ч юм уу хорин жилийн дараа харна гэдэг бас л сайхан. Тэр ч байтугай 10 сарын дараа хүртэл уншихад яг тэр үедээ очсон мэт. Хүмүүс яагаад өдрийн тэмдэглэл бичдэг бил ээ. Тэр бүх шалтгаанууд блогт ч бас хамаатай байх. Ер нь цаг хугацаа хэмээх орчинд туулсан траектораа бид нар үргэлж санаж чадахгүй, тэгэхээр бичиж тэмдэглэвэл ядаж л би оршин байгаагаа мэднэ шүү дээ."
    Ер нь анх... монгол хэл, дүрэмдээ сайн ч үргэлж л америк' хүн шиг бодож, сэтгэдэг уран зохиолд сонирхолгүй тэр үедээ шүлэгт дурлаж эхлээд, түүнээс мэдэрсэн зүйлсээ бас л нэг тэр маягаар илэрхийлэхийг маш их хүсэх болсон цагаас "бичиж" эхэлсэн юм уу даа... Тэр нэг дахин давтагдашгүй мэдрэмжүүдээ, сонин огтлолцлуудыг, зүүдээ, өөрийнхөө "онол"уудаа бага багаар, монголоороо, өөрийнхөөрөө илэрхийлж сурах гэж мөрт, эшлэл шиг юмс бичсээр, олон болоод ирэхээр нь хаа сайгүй байснаас нэг газар бүгдийг нь цуглуулъя гэж бодсон.
  2. Ерөнхийдөө бичдэг, уншдаг хүмүүс угийн тийм бас ганцаараа байх дуртай байдаг шиг... Би ч бас ганцаараа байж бүхний талаар эргэцүүлж өөрийн гэсэн хариулт олох, бодолоо цэгцлэх дуртай... Бас нэг гол шалтгаан нь, энэ их завгүй амьдрал, хэтэрхий сонирхолгүй нийтлэг хүмүүс, хөгжил дэвшил гээч утгаа алдсан их галзуурал дундаас түр ч болов амсхийж, ганц тамхи, ганцаардал хоёртойгоо дэлхий, ертөнцийг байхгүй гэж, өөрөөсөө өөр зүйлсийг хий хоосон үзэгдэл төдий гэдгийг улам мэдэрхийг хүсэх үедээ цаг хугацааг "цайндаа ор" гэж хэлчихээд, үүн шиг цөлөгдсөн газарт ирж өөрийгөө нэрэх дуртай...
  3. Уг нь хамгийн гол шалтгаан нь надад олон хүмүүсээс асуух хэдэн зүйл гараад, өдрийн тэмдэглэл дээрээ бичлээ гээд хариулт авж чадахгүй байснаас, блог нээвэл хариулт олж чадах байх гэж бодсон юм. Гэтэл нээснээсээ хойш хариу авахгүй байх магадлал хэвээрээ байгаад... Олигтойхон маркетинггүй бичдэгээс маань ч бас болж байгаа биз ххй...би ч асуух шалтагаа ч мартаж..,

No comments:

Post a Comment