20150401

0329151612 Залхсан "амьтны" төсөөлөлд...

"Би яг одоо энд урдаа байгаа бүхнийг хуу хаяад, чам дээр дөрвөлжин дэлгэцээр дамжин нүд ирмэх зуур очоод, гараас чинь атгаад "Намайг эндээс аваад яваач дээ?" гэж хариу нэхэлгүй хэлчихээд, гараас чинь угз чирэн улбар моддын гүн дэх цоорхойгоор тусах шат шиг өөдөө чиглэсэн нарны цацрагт замыг зүглэнэ..."


Нүүрнийхээ номонд цатгалдаад бялуурч байсан надад дугаур тэд дэх one sided crush-ын минь эзэн, хадагтай Вивиан Майер.... Түүгээр хэд өөрийгөө дүүртэл амьсгалаад, дараахан нь гэнэт энэ коан шиг хүсэл, төөсөөлөл яг л бодит юм шиг буусан нь өгүүллэг бичмээр санагдтал нөлөөлөв.. Харамсалтай нь үргэлжлүүлэх чадвар дутмаг юмө...



1754033115
Би ер нь заримдаа хүнийг нэвт шувт мэдрээд байдаг ч юм шиг санагддаг байлаа... Бүр хэтэрхий гүнзгий мэдрээд байгаа юм шиг... Тэр үе аягүй гоя гэхдээ сэтгэлд аймар гүнзгий хүндээр хөндүүрлэдэг... Яг л өөрийнхөө нөгөө талыг олчихсон шиг...  Тэр нь бүр бүх биеэр минь тархаж хөндүүрлээд байгаа юм шиг... Тэгээд тэгж санагдсан үедээ тэр хүндээ очоод "би чамайг яг өөрийнхөө гээгдсэн тал шиг нэвт мэдрээд байна" гэж хэлээд тэврээд авмаар санагддаг байж билээ...
Гэхдээ удахгүй... тэгж мэдрүүлэх хүн дахиж гарч ирэх байгаа?
Дэлхийн бүх хүн арай дуусчихаагүй бхад... надыг алмайртал мэдрэгдэх хүн дахиад гарч ирж л таараа биз дээ?

No comments:

Post a Comment