20150611

0108061015 A guts to be bold is needed

Хувийн амьдрал бол хувийн л байх "ёстой" биз ээ. Гэхдээ энэ миний л орон зай. Эндээ би тэнэгтэнэ үү үгүй юу хамаагүй. Гэтэл... над шиг "тэнэгтэж" чадах нэгэн хэр олон бол доо...
Над шиг гэнэн нь хэр цөөхөн бол?

Зүгээр л заримдаа "аргамаар", дотор муухайрам илэн далангүй бас шулуухан байхыг хүсэх юм... A guts to be bold, to make my self gasp...


Бусдыг үргэлж л өөрөөсөө илүү харж ирсэн. Тэднийг гайхаж, тэднээс суралцаж, тэднээс өөр байгаа өөрийгөө олж, өөрийгөө хэрхэн хариу урвал үзүүлэхийг ажиж, өөрийгөө мэдрэх гол өдөөгчид нь тэд л байж. Нөлөөтэй толинд харах шиг тэднээр өөрийгөө баримжаалж залуурддаг байсан юм шиг. Бас эргээд тэдэнд нөлөөлдөг үе ч байх. "Тэд" үгүй бол би? Би үгүй бол "тэд"? "Тэд" бол надаас бусад бүх эд эс, матери, тоосонцор... Тэд оршин байж гэмээнэ тэднээс өөр байгаа өөрийн хэсэгээ олж мэдрэх...


Хүсэж бсан "эрх чөлөөндөө" ойртоод ирэхэд ганцхан том хүлээс үлдчихсэн санагдана.
Гагнагдаж гинжлэгдэж, төмөрөнд хоригдоогүй.
Гарах гарцгүй болгож гишгэж газрыг минь хашаагүй.
Гэвч тэрнээс ч хүчтэй үзэгдэдгүй
Ганц бодлын эсвэл үйлийн хүлээсэнд баригдчихсан юм шиг л санагдав.
Заримдаа бодит байдал хэтэрхий бараан санагдахад өөрийгөө хуураад хоосон төсөөлөлдөө умбаад явж байх сайхан ч юм шиг байж...

Одоо who can make me piss off? гэсэн шиг л бодит байдлыг илүү "басамжилж" байх шиг ажна.
Actually Who, What can make me piss off??


Тархи минь барагийн гүнзгий, "утгатай" зүйлсийг "хүлээж авахаа" болиод нэг их удаагүй л бна.
Ингэж нилээн хөөрхөн, удаан "хоосон" оргиж байна. Яг л нэг цул, агаараар дүв дүүрэн болохоор бодол нэвтэлж орж ирж чадахгүй байгаа юм шиг.
Бясалгал нтр хийж эхлэхэд бодолоо анзаарах, ажиглах г.м юм хийгээд бсан гэсэн. Тэгээд яваандаа ухаан бодолоо хоосон болгож сурдаг юм шиг бгаан. Би гэтэл тэр мэтодыг нь ашиглалгүй энд зүгээр л "тэнэг" болчихсон юм шиг санагдаж байна. Өмнөх шигээ зогсоо зайгүй тархируу чихэж орж ирэх, баригдаж дийлдэхгүй их бодолнууд алга!
Сайн мэдэхгүй юм... Яагаад ийм болчихсон юм бол? Юу болоод ийм болчихов?? Унаад толгойгоо цохиогүй л санагдахын... хаха

Яг одоо нойр хүрээд юм бодох байтугай арай хийж бичиж байгаа зүйлийнхээ утгыг алдаж далийчихгүйхэн шиг бичиж бна. zzZ

No comments:

Post a Comment