20150620

0506062015 Жүжигчний амьдрал

“Анджей Жулавскигийн ‘Хамгийн Чухал Зүйл: Хайр /1974/’ киноны зураг авалтын үеэр би үүнийг дарсан. Тэр үед гэрэл зурагчнаар ажиллаад дөнгөж нэг жил, бас их сургуулиа дүүргээд удаагүй байв. Клаус Кински, Роми Шнайдер, Жак Дютрон, Фабио Тести гээд гайхалтай хүмүүс тэнд байлаа. Тэдний дунд байхад сүрдмээр байсан ч сэтгэл минь догдлолоор бялхаж байв. Зураг авалтын үеэр жүжигчдийн сэтгэл санааны байдал болон киноны агуулга хоёрын дунд үүсдэг үгээр хэлэмгүй зүйлийг тэр үед би мэдэрсэн. Анджей Жулавски бол гайхалтай найруулагч. Зураг авалтын багийнхан надад жүжигчидтэй хамт байх боломж олгосон. Кинскийн зан байдлаа маш хурдан сольж чаддаг байдал болон аниргүй хэрнээ аймшигтай төрхийг би биширсэн. Тэр дотоод чөтгөртэйгөө тэмцэлдэж, тэр тэмцлээрээ дүрээ бүтээж байв. Миний хувьд тэр боловсон, зөөлөн нэг шиг санагдсан. Багийнхныг гэрэл асаахад тэр энэ дүрд хувирсан. Зураг авалт дуусахад тэр босч, өрөөгөөр алхан унтлагын өрөөний цонх чиглэн явсан. Тэр уйлж байв. Үггүй, бид зогссон.”
---Жан Гауми (ГЭРЭЛ ЗУРАГ)

No comments:

Post a Comment