20150613

0146.052615 Ах

"Төрөөгүй" ахынхаа талаар жаахан бичмээр санагдлаа.

Багадаа ахтай хүүхдүүдийг хараад нээх сүртэй атаархдаг бгаагүй ч ахтай болох юмсан гэж бодож явсан удаа бий юм бна шүү. Төрсөн ахтай бсан бол үеийнхэн дээрэлхэхгүй, ах хамгаална гэсэн шалтаг байхгүй, зүгээр л... мэдэхгүй санахгүй бна яагаад тэгж бодсон юм бол...? (Новш... уг нь ингэж мартмааргүй байх юм... :< )
Угийн нэг сахилгагүй, банди шиг бсан болохоороо жаахан том болоод ичимхий зан нь илэрээд, ядаж бхад эмэгтэй юм болохоор байрны хүүдхүүд эрэгтэй эмэгтэй гээд тэнэг хуваагддаг бсан санагдаж бна. Би ч хэнэггүй гар нийлж тогломоор бдаг. Тгд байрны бацаан нар шиг сахилгагүйтэж чадахгүй болохоороо ахтай бсан бол ханиндаа сахалгагүйтэхгүй юу... (гэж бодсон байх л даа хха) Эсвэл эрэгтэй бсан бол гэж их хүсдэг бсны нэг шалтгаан нь энэ байх...
За ямар ч л бсан байрны ихэр охидын ах нь модонд авираад л бид нарт жимс түүж өгч бсныг санахааар бас л модонд авирмаар санагдсан санагдаж байна... (Энэ талаар санавал илүү бичих юмсан :> )
_

Өдөр хаалга дуугарахад ээжийг цайны цагаараа ирсэн бна гэж бодоод гүн нойрноосоо дөнгөж ирээд хэвтэж байв. Нөгөө өрөөнд хоолойгоо засах чимээ сонсогдоход ахыг ирснийг мэдэв.
Угаалгын өрөө орох гэж дуртай дургүй нойрмоглоод бослоо. Тэр том ах маань хүүхэд шиг бараг л газар хэвтчихсэн тэндээс даллаж байна. Шилээ зүүгээгүй, онийж харчихаад хальт далласан болов.

Ах: Нүүр цэвэрлэгч бна уу? Шүүс гараад бнаа~ *хэнэггүй хариулав*
Шоолонгуй өнгөөр бодно *нүүр цэвэрлэгчний хөвөн? pfff*
- Ширээн дээр бна
Ах: Шээгээч дээ тэгээд...
Улам чангаар: Гүэээ наад ширээн дээр чинь байна шдээ!! (хаха)

Хөөрхий..чих нь хатуу юм бгаам :< Яагаад тийм болсныг сайн санахгүй бна.
Араас нь спирт асуув. Толинд хөл нь нэг л биш бгаа харагдаад спирт аваад очиход улаан эрээн болчихсон... Асуухад, "нэг дэхид дээвэр дээрхи новшнуудыг янзалж бгаад тоосго унагаачихсан, тгд ёодонд л түлэгдчихсиймаа" гэв.
Өмнө нь хэн нэгнийг бэртэж гэмтэхэд, эсвэл зовж бгааг хараад, өөрөө өвдөж, зовох шиг л өмнөөс нь зүрх хөндүүрлэж, зовлонгоос нь салгах юмсан гэж хүсэн дэмий ширтэхээс өөр зүйл хийж чаддагүйсэн. Гэтэл одоо зүрх өвдөх байтугай, хүн зовох гэж л төрсөн юм чинь гэсэн шиг юман чинээ тоохоо байтлаа дөжирчихсөн, цэвдэг болчихсон юм шиг...?

Цайгаа уух зуураа ахыгаа ширтэн, хүмүүний амьдралыг ямар үзэсгэлэнтэй хэрнээ гунигтай талаар элдэв зүйлс толгойд эргэлдэн байв. Ах манайд эсвэл эгчийнд очихоороо л нэг интернэттэй залгана. Надаас дуу хөгжим, кино эсвэл утасныхаа тохиргоог мэдэхгүй болохоороо асууна. Хэнэггүй, эв дүйгүй хэрнээ аягүй ажилсаг, сэтгэлээсээ болгож бүтээх гэнэ, марзан гэж жигтэйхэн. Нөгөө ах, эгч нарын маань хүүхдүүд бүгд энэ ахад маань их сайн. Амьтад ч бас. Саяхан хашаандаа дахиж нэг гөлөг авчирсан нь одоо өөрийг нь дагаад салахаа байсан гэсэн.
Даанч бараан царайтай эмээ нарын ганц гарын үзүүрт нь зарагдаж, хашааны хамаг ажлыг нугалдаг ахыг маань гаднаас нь царай зүсээр хүмүүс их голно. Угаасаа олон нийт-нийгэм нь ийм л өнгө харсан хогийн юм хойно... Эртээд өдөр гэрт орж ирэхийн өмнөхөн миний үеийн охид, эгч нар, авгай нар үе үе "надаас айж зугтаалаа би яав л гэж дээ" гэж надад ирж 2 удаа гомдоллосон. Хөөрхий дөө... би ч гэсэн танихгүй бараан царайтай ах нараас яачих бол ийчих бол гэж айж, холуур тойрч л явсан гэж бодохоор... "Одоо яая гэхэв дээ..." гэж л хариулахаас өөр үг олдоогүй... *sigh*

Эрэгтэй байсан бол... Бишээ, сэтгэл зүрхтэй нэгэн бсан ч болоосой ч гэж өөрт байсан нандин бүхнээ мэдээгүй гээчихсэн хойноо харамсан, хүсэх шиг харамсалтай зүйл бхгүй биз? Даанч би нэгэнт амиа бодсон, бусдын л адил бэртэгчин болчихсон байх... ?

Хөлөө гэмтээчихсэн ч тамхилахгүй байж чадахгүй, хөгшин хүн шиг яажиганан босоод тагтруу дөхөв. Тамхилах зуураа их л зовиуртай ёолов.
- Явж болжоогоомуу?
- Явахаар гайгүй ээ, Удаан сууж, зогсохоор л... *ёоо ёоёоёоё*
- Та наашаагаа яаж ирсийн?? Тэгээд хөлөн дээрээ гишгүүлчихгүйхэн шиг яваарай даа! гэж хэлж үзээгүйгээрээ (өмнө нь хэлж л бсан биз бодвол... Ердөө ч санахгүй бгаан/ "ер нь") зовнисон, санаа тавьсан өнгөөр эв хавгүй хэлэхчээ аядав. Тэгсэн тэрхэн хоромд ахыг буурал өвгөн болчихсон байгаагаар нүдэнд харагдав. Хайрт тамхиа амандаа зуучихсан, нэг нүдээ аниад надруу мушилзсан шигээ "Юу гэнээ?" Аан? Яасаан?" гээд давтаж хэлэх нь... нээх гунигтай, өр өвдмөөр ч юм шиг... Ингээд л хөгширчих??

Цаг хугацаа хөгшрөлийн сэдвээр намайг 2 дахиа ямар гүнзгий гунигт автуулсан* бэ? 
Яг л энэ дуу, дүрснээс харагдаж бгаа шиг... Цаг хугацааны их гуниг ямар их мэдрэгдэнэ вэ...


Дээр нэг ирэхийнхээ өмнө надад "Дэвэргээнт" гэж киног татаж өгөхийг захиад бсан. Хаха. Тэр үед утасаар хэлэхэд нь би яг хаанахаар юу гээд бгааг нь ойлгоогүй өчнөөн асуусан. Тэгээд сая тэрийг нь, бараг явах алдад нь суулгаж өгөхөөр утастай нь ноцолдонгоо, эртхэн ухаж байхгүй дээ гэж харамсан бодсон доо. Гүэ мөн ачлалгүй дүү еэ... цццц (such a hopeless lil sister)
Бүр илүү хожимдож, харамсахаасаа өмнө нэг баярлуулах юм шүү хэнээ~!

(update: 1230061315
Сая манайд хонох гээд ирэхэд нь: За бас эмээгийндээ хонох бүртээ дандаа л цэвэрхэн хувцасаа бохирдуулчихна эмээгийнээ хувцасыг өмс, шинэ даавуу, ахынхаа жоорноос хэрэглэчих гээд л..., Ирсэн дээр нь орыг нь бэлдээд өгчихье гээд дөхүүлж өгчихөөд, ачийг нь нээх том зүйлээр хариулчихсан юм шиг сэтгэл санаа кайф авч нтр? :в )



Доголоод гэрлүүгээ явж бсан ах минь, "эцсийн эцэст амьдрал ямар ч утгагүй" гэж бүгдийг 'тэнцүү ялгадаг' надад, амьдралын гуниг дүүрэн "учир утга"тай амтыг хальт ч гэсэн дахиад сануулчихав уу гэмээр... Гунигтай ч юм даа... Хүний амьдрал... Яамаар чиг юм дээ... *

Амьдрал гэж юу бдаг тухай ном зохиол, дуу ч мянга эгшиглээд үүн шиг санамсаргүй, үйлдлээрээ ухамсарт минь ингэж гүн харвахгүй биз... ?

Хэзээ нэг ирээдүйд ингэж бичиж байснаа уншаад одоогийнхоосоо илүү сэтгэлгүй хүн болчихгүй байгаасай л гэж өөртөө хүсье! Бурхан минь хүнээ байхаа больчилгүй л "хүн" болоосой би!

Let the non-existing "God" bless your loved ones to be fully healthy! Tho i'm not christian Please Bless them enough! /Amen, Аллах, Умаа хум нтр (please understand that i'm just joking here- Сүсэгтэн олны дайралтад өрчих юм шиг айж нтр :в )  Peace out!

No comments:

Post a Comment