20150615

1242061515 Зөндөө нөөцөлсөн дугтуй

Чамруу захиа бичмээр байх юм. Яг бага ангидаа нэг ширээнд хамт суудаг түүнтэй өдөр бүр захиа солилцдог байсан шиг!  (´▽`

Дотоод нүцгэн сэтгэлээ сайхан муухай тэр чигээр нь чамд илгээмээр... Маш ихийг хуваалцмаар байх юм. Зөвхөн чамайг л түрүүлж мэдээсэй, сонсоосой, хүртээсэй гэсэндээ чамд л энэ бүхнийг нөөцөлж хураагаад байгаа юм болов уу?
Чамтай өвөл таарах болов уу, намар таарах болов уу? Эсвэл тэрний дараа өвөл?
Амьтад өвлийнхөө хүнс тэжээлээ өмнө нь нөөцөлдөг шиг, чи өвөл дагаж ирэхдээ таарах юм уу? Зун завтай болоод таарах юм уу?

Амьдрал бол "аялал". "Аялал"д гараагүй ямар ч удсан юм бэ дээ? "Аялалын тэмдэглэл" хийгээгүй бас их удаж ээ. Чамтай л таарах гэж л нэг хэсэг чиний жимийг хайн, өдөр бүр аялалд гарч байгаа мэт жижигхэн хар богцондоо "аялалд" хэрэгтэй бүхнээ хийгээд, "адал явдалтай" учрахаар гардаг байж билээ. Тэгтэл... чамтай уулзана гэдгээ нэг л өдөр мартчихсан...
Чи надтай таарах жимээсээ хазайгаа болов уу? Уулзах өдөрөөсөө холдоо болов уу?

Ирэх өвлийн бэлтгэлээ одоо базаах цаг нь болоо юм болов уу даа... (Өөрийгөө хэрэм болчихсоноор төсөөлнө :ь)

Эртээд харсан өнгө өнгийн шуудангийн хайрцагтай болоод ,чамруу байн байн өөрийн гараар хийсэн захиагаа түүгээр явуулахсан. Захиандаа нэг их онц чухал, хэрэгтэй зүйлс бичиж чадахгүй байх л даа, одоогийн байдлаар. Гэхдээ сэтгэлээ шингээж гараар бүтээсэн захиагаа сараачсан сараачмалуудаар л илүү чимэх байх даа. ^^

Даанч би чамд хэрхэн энэ бүхнээ хүргэхээ мэдэхгүй юм. Ядаж шуудангийн хайрцаг чамд байдаг болов уу? Надад байхгүй... Хэрэв намайг аваасай гэж хүсвэл заавал авна!
Заавал байх шаардлага биш байх л даа. Эсвэл гэрийн хаяг...? Би ер нь чиний талаар юу ч мэдэхгүй хэрнээ чамтай л хуваалцмаар байх юм. Чамайг хайх "аялалаа" эхлүүлнээ, дахиад! Одоогоор би ичээндээ байгаа учир, "ичээний улирал" маань дуусах хүртэл...

No comments:

Post a Comment