20150602

2325060115 "People are poison"

Өмнө нь би "хэн нэгэн" болохыг зүгээр л хоосон хүсдэг байлаа. Харин одоо өөрөө өөрөөрөө үлдэхийг хичээж байна. Өдөр бүр и-мэйлээ шалгах, азаар нүүр нүүрээ хардаггүй ч нээтэд тааралдах хүмүүстэй таарах гээд улиг болсон зүйлсийг давтаж аар саархан зүйлс хийсээр гол зүйлсээ мартаж чадсандаа гайхах юм алга... "a total sadness"
"People are poison"! Гэр бүлийнхэн эсвэл сайн найз нар чинь ч байсан хамаагүй хор л бол хор!

Үргэлж энэ махан биенд юу мэдрэгдэж, юмс яаж нөлөөлж бгааг ажсаар ирсэн. Гэтэл "мах"андаа уусчихсан юм шиг болоод удаж байна. Нэг бодлын сэтгэл маань амархан эмзэглэхээ болиод амар ч юм шиг. Нөгөө бодлын "том хүн" болно гэдэг нь энэ юм байх гэж санагдаад муухай байна.


Хэрхэн сайн сайхан амжилттай "хүн" байх тухай хэдий олон заавар, зөвөлгөө блаа гээд биеээрэээ ойлгож, ухамсарлахгүй бгаа юм чинь хоосон хөдөлмөрлөөд ямар хэрэг байна? Оронд нь цалингаар тасрахгүй тогтмол робот шиг ажиллах үйлдэл шаардсан ажилтай бвал болоо юм биш үү?

No comments:

Post a Comment