20150614

0204061415 Ulay oh~ +Шал далийсан нь

Бодлоо... Бодогдууллаа...
Мэдэрсэнгүй ээ харамсалтай нь...
Өмнөх шиг ээ, эмзэг зөөлөн... Жаахан юманд л амархан сэтгэл нь хөдлөөд... Уйлчих гээд уйлахгүй гүрийгээд... нулимсаа залгин байж нуудаг байснаа больж дээ...
(гэхдээ бичлэг үзээд бол уярсанаа нуух юун)

02:14 яг одоо-
Өрөвдлөө, 'зөгийн бал' найзыгаа... Амьдрал нь утгаа алдсан юм шиг санагдсан гэнэ. "Галзуурах" дөхсөн гэнэ. Би харин "аан тиймуу? Тэгээд яасан" гэж хариу бичсэнээ (шоолоогүй л дээ) инээж ч байх шиг... Үнэн хөлдүү хариу урвал нааццн. Бодвол ийм зүйл ярьдаггүй найзыгаа өхөөрдсийм бгааз.
Гэхдээ улам л сэтгэлгүй хүн болж бгаагаа анзаарах юм. Новш гэж... Ухаанд нь ухна ишиг гэгчээр ходоодонд нь ч юмуу цээжинд нь сэтгэл нь хүүр болцон хэвтэж байгаа ч юм билүү...
(Сэтгэлийг оршуулах ажил з.б-ддымуу нтр)

Хүн гэхдээ 2ын хооронд, нийгмийн "дунд" нь осолдохгүй ходоод хоосон биш л бвал яаж ийгээд амьдраад болоод бвал амьдраад болоод л бна. Харин сэтгэл ханамжгүй байгаагаа "анзаарах" хүртлээ эсвэл амьдралд нь огцом эргэлт гартал гай, зовлон тохиолдохгүй л бол зай бөглөөд байгаад л байна. Өнөө эцгийнхээ үхэхийг хүү нь хүлээнэ гэдэг шүлэг шиг... Би ч бас хэн нэгний үхэхийг хүлээж байгаа ч юм бил үү...
Юу бичих гэж байснаа хадуураад өөр тийшээ орчихов доо...

Зза үнэхээр сайхан хормыг мэдрүүлсэн бичлэг байна аа... Зөндөө л юм бодогдуулах юм...
Олон ч юм бодох юм. Ухаарахгүй л юм даа хөөрхий... Ухаарах ухаан алга даа...

Үгс хэзээд илүүднэ ээ гэж...!

No comments:

Post a Comment