20150619

2013 оны 6-р сар 19 +үхлийн тухай жаахан "хачир"

Tears run down tearing apart hearts...
There will be no one besides me
When these nights repeat again..,
Сэтгэл зүсэн урсана.. гомдол
Сэмхэн харуулдана зүүд
Салхинаас харамлах чиний үгүйд
Сррр срррр.. саарал цонхоор
Хараал идсэн дэнгийн эрвээхэй!
0210061913

Өнөөдөр ганц өөрчлөгдөөгүй зүйл дэнгийн эрвээхэй л байх шив...
Өрөөнд минь цогцоснууд хэвтэнэ. Үүрээр цочитол зочилсон урилгагүй зочиноо хоёр дахийг нь орших ёсгүй газраас нь бүрмөсөн арчиж хаясныхаа дараа хэдэн сувениртай болчихсоноо анзаарахав. Азаар хүний хөрсөн цогцосных шиг үнэр гардаггүй нь, гарсан ч би ялгаж салгаж мэдэхгүй нь яамай даа... :ь

09:56
Үхлийг хүсэх, эвтаназыг хууль ёсны болгохыг "мөрөөдөх" хүслийн минь бас нэг шалтгаан болсон хүн орж ирэв.

Намайг багад бусдаас "илүү үзэж", "хайрладаг" гэх түүний хором бүр, амьдаараа хэрхэн там гэгчийг мэдэрч байгааг сонсох хэцүү. Эмээгийнд 5аас илүү хамт байх бүр ч хэцүү. Шөнөжийн зовоосон өвчин нь хэрхэн унтуулаагүй талаар цухалдангүй ярих нь бараг хаалгаар орж ирээд хэлсэн үгсээс нь хамгийн зугтмаар, хүндхэн сонсогддог ярианы нэг.

No comments:

Post a Comment