20150608

1553060415 Амьдрал уу?

Хамгийн анх санаж бгаагаар, ухаан орсон цагаас л санамсаргүй хальтираад амьдрал гэдэг нүхэнд уначихсан юм шиг тэр жаахан хүүхэд яагаад амьдралд ирсэндээ, амьд бгаадаа тэгж их гунигласан юм бол оо?

Надад үргэлж л би гэдэг хүний амьдралын утга учир нь юу юм бол, юуны төлөө амьдрах ёстой юм бол гэж бодогдсоор бсансан. Зөвхөн энэ асуултанд л хариулт олох гэж амьдраад бгаа юм шиг өнгөрч ээ миний өчигдөрүүд...
Харин одоо? Оршихгүйгээр оршиж бна...өөр мэдэх юм алга...

Нас гэдэг их чухал "мөчлөгүүд" юм шиг ээ? Яг нэг хүр хорхой эрвээхэй болохоо хүлээн үүрэндээ биеэ бэлддэг шиг эсвэл модны хожуул дээрх цагираган хээнүүд шиг.
Өнөөдрийн энэ насныхаа "орой" дээрээс харахад... ээж, аавыгаа орхиод явахад нь дагаж уйлдаггүй бсан гээд мундаг гэж хэлүүлдэг нялх бсан би, бяцхан байсан сэргэлэн би, яслид байсан сахилгагүй би, өсвөр насны бүрэг би, 10 жилийн сурагч би, бага багаар өөрчлөгдсөн би, оюутан болж баярлуулсан би.... Сайнтай, муутай ч Гайхалтай цаг мөчүүд өнгөрч дээ....

Одоо юм л болвол үхэх гэж байгаа хүн шиг ингээд хуучнаа санагалздаг болчих юм. (Шал дэмий баахан юм бодогдуулаад сунжирчихлаа... Бодож бсан гол юмаа мартчихлаа..)

Мэр сэр, амьдрал өөрийнхөө утгыг алдах үеүүдэд үнэхээр тэвчээр алдрахад, үнэхээр явчихмаар утгагүй санагдана.

Танилын (Х.Х/ Н) хэлсэнчлэн "Миний амьдрах хүсэл бусдын хүслээр хязгаарлагдана" аа гэж..
Хэрэвээ, эвтаназ ирээдүйд хууль ёсны болчихвол хэр их хүн сайн дураараа эндээс одох бол??
Хэрэвээ чамд сайн дураараа амьдралаасаа өнөө магаашгүй татгалзах боломж байвал яах вэ??

Ингээд бодохоор жаахан ч гэсэн амьдралаас зуураад байгаагаа мэдрэх шиг...

Хүн хүссэн хүсээгүй зовоод амьдралыг шалбааг шиг, гол шиг, эсвэл далай шиг туучиж, туулж, живэн байж амсаж, эцэст нь насны тоосонд дарагдахаараа аргагүй ойлгодог юм шиг ээ?

Амьдрал бол тоглоом, амьдрал бол өөр юу юу ч гэдэг билээ...яахав жаахан өрөөсгөл тайлбар.

Бодож бодож, бодын шийр мийр 4 дээрээ тулж тулж,
Амьдрал бол амьдралыг эдлэж дуусгах биш. Эзэмших, өмчлөх, хүн бүтээх ч биш,
Амьдрал бол ухамсрын түвшинд бас сүнслэг түвшинд (spiritually) "хүн" болох юм болов уу даа??

Нүдэнд харагдаж, бодитоор мэдрэгдэж байгаагаас бусад бүх хийсвэр зүйлс л... амь, амин сүнсний (soul) чухал хөдөлгүүр биш гэж үү?

"Тэмтрэгдэх" сэтгэл хүртэл бойжиж, "том" болоход хугацаа хэрэгтэй байх... Гэхдээ өшөө хэдэн жилийн дараа шал эсрэгээр нь ч бодох ч юм бил үү... хэн мэдлээ.. Амьдрал юу эсийг бидэнд зааж сургах билээ дээ?

No comments:

Post a Comment