20210115

ганцаардлаас дор зүйл ч гэж бий:

надад 

ганцаардлаас 7н пор мэдрэмж төрж, үгээр илэрхийлэх ч боломгүй тиийм үл мэдэх хүнд хэцүү үеүдэд минь ганцаардаж байхад надад хэн ч тусладаг байгаагүй ээ. 

хэн ч шүү. 

(осолдохгүй, овоо сайхан таргалахаар нь алж идэх гэж өсгөдөг баряын ширээний гахай шиг, эсвэл монголоор хонь юмуу ямаа шиг, өлсгөж алаагүйнх нь ашиг гарч байх шиг байна даа, гэж хүний өмнөөс амьдарч асан би ашгүй нэг санааа амарч, амьсгаа авах цаг ирж болдгийг гайхан, үл ойлгож хэсэг эргүүтэн бодох, цаг ашгүй дуусчлаа. ёохх.) 


одоогийнх шиг сүнснүүд байтугай Гэгээн цагаан Нартай өдөр мэт өдөрийн нарыг Шөнийн цагт мэдрэх, 

өрөөгөөр дүүрэн намайг харж, ажих хүн (гэж нэрлэе л дээ.. яахав), хэн нэгэн нь чамайг хараад буй мэдрэмж, гэхдээ ганц хүн биш олон хүн харж буй мэдрэмж ч төрдөг байгаагүй. 


Асар их ганцаардал дунд ганцаардан байх ямар байдгийг би одоо хэлж мэддэг болж ээ. 


(чөтгөр, бас үхэлийн үнэр бол байсан байх, яагаад гэвэл нэг удаа лав сүнс шиг нүдэнд харагддаггүй гэхдээ би мэлмийгээрээ харсан байх тэгээд л мэдээд байна аа гэж ойлголоо.

Бараан сүнс шиг хүн- хүн шиг ярьдаг, зүйрлэвээс Ryuk байж болох юм.. гэхдээ түүн шиг царай төрхтэй биш л дээ,

... цонхоор дуудаж байхыг би одоо болтол санаж байна. 

энерги нь хүртэл, миний бүх сүнс, аура, хаалттай цонхоор гараад явж байгааг сууж байгаа би мэдэрэх агаад, яг тэр үедээ юу болоод байгааг ойлгох ухаан алга болчихсон байсан ба

одоо ч учрыг нь үл олсон бөгөөд. 

Лав намайг цонхоор дуудаж байхыг би ойлгож байсан. Яг л намайг цонхоор үсрэхийг уриалан дуудах шиг, урхи шиг.. 

аймшигтай мэдрэмж. 

Яг л нэг хар тархи татцан аятай ухаанаа алдсан байсан байх нь, гэж одоо тааж байна. 


Надад найз ч байгаагүй. 

цаашдаа ч байх ч үгүй биз. 


Гэхдээ одоо би түүнээс хойш яг л хэвээрээ, байр байдал-аа, байгаа бүхнээ нэг их өөрчлөөгүй хэрнээ 

юмс бүхэн их огт өөр санагдаж байна, 

оршихуй бүхэн өөр харагдаж байна.. 


шөнө огт ганцаардахгүй юм, 

шөнө огт ганцаардах мэдрэмжийг хүсээд хүсээд ч 

надад ирэхээсээ нэгэнт өнгөрсөн бололтой. 

зарим шөнө их айдаг байсан бол, айхаа ч багасаж, 

зарим шөнө унтаж чадахгүй ямархан нэг утгагүй зүйлээс айх мэдрэмж харанхуйгаас ирдэгээс өөргүйсэн бол, 

одоо ондоо, 


одоо шөнө надад үргэлж тодорхой хэдэн нүдэнд үл үзэгдэх хүмүүстэй (сүнс, сүүдэрүүд) байгааг мэдэрдэг, 

бас хааяа сүнс шиг 'цагаавтар' эсвэл тунгалаг зүйл нүдний хажууд хөдлөх хөдөлгөөн мэт өнгөрөхийг ч хардаг болоод дасал болоод удаж байна. 


Тэгээд бодно, 

над шиг хаа нэгтээ ганцаардаж байгаа хүн бас байж л байгаа даа, 

байсан бол би юу гэж хэлэх байсан бол? гэвэл, 

нэг их юм хэлэх гээд байх шаардлагагүй юм байна даө~~ гэхээс дээр сонголт толгойд үл орж ирэх.

гэхдээ лав л ямархан нэг тайвшруулсан утгатай үг өгүүлбэр хэлэх гэж оролдож, чармайх байсан нь мэдээж. 

.

No comments:

Post a Comment