20210116

be the sunshine not the light:

 би багадаа, дөнгөж өсвөр насан дээрээ гэдэг насыг зооглож эхэлж байхдаа, 

хүмүүсийн хэлдэг, нэтээр зөвлөдөг, хэлж байгаа бүхэн яагаад хоорондоо тэс өөр 360° байгааг их гайхаад жинкэн "би амьдралдаа яахаа мэдэхгүй байна аа" гэж хэлдэг confused насан дээрээ явж байлаа. (ихэвчлэн гадаад хүмүүсийн хэлсэн эшлэлүүд л дээ. Монголчууд ер хүнд хэрэгтэй үг хэлдэг юм уу даа. Тэгж хүнд хэрэгтэй үгийг ТВ-гээр ч хэлдэг ч цаг үе байгаагүй. уучлаарай.) 


Тэр үед, яг жинкэн одоо ойлгож байгаам л даа, гадныхныг хараад, сонсоод, ойлгох гээд хичээгээд үзэхээр одоо, яг л тэдний гадаадын өсвөр насныхан/teenagers-үүд бас л амьдралын тийм тодорхойгүй, баримжаа авахад бэрх үетэй нүүр тулах цаг үе тэдэнд бас л ирдэг байгаа байхгүй юу. 


Тэгсэн, одоо бодох нь ээ, 

ийм үедээ л жинкэн, зааварлаж зөвлөх, тусламж дэмжлэг авдаггүй юм аа гэхэд ядаж асуусан бүхэнд нь бүгдэнд нь хариулаад өгдөггүй юм аа гэхэд, ядаж ярилцаад өгөх том хүн, найдвартай хүн тэдэнд байдаггү мэт санагддаг, бас заримд нь огт байдаггүйг бид мэднэ. 

Яг ийм үед л ёстой жинкэн хүүхэд "хүүхэд vs. том хүн болох" 2-ын хоорондох ангалруу унаад замаа алдчихдаг болтой юм байна даа гэж, би өөрийн туршлагаас бас тунгааж үзэвэй. 


Би өөрийгөө бодном, 

өөрийгөө тэр харанхуй нийгэмтэй байсан цаг үед, ялангуяа! - хонгилын үзүүрт гэрэл үл үзэгддэг нийгэм байсан л юу юунаас илүү хамгаас тод бараанаас барайж санагдах юм, 

үргэлж эргэж харах бүрт шүү. Нэг л тийм бараан, хар, бараг яндангийн хөөнөөс ч хар - гэмээр,

 гунигт цаг үе байсан, Нийгэм ч тэр, нийтээрээ ч тэр. 


Ингээд бодохлээр, би яаж үхчилгүй бас өдий хүрэх замаа арай хийн арга чарга сэдэн олж байсныг бодоход, ...

охигдсон хот гэлтэй. 

Орхигдсон траншэйн ч тийм байдаггүй л харагддаг даа. Ядаж траншейнд чинь гэрэл орох нүх, орох, гарах хаалга гэж бийсэн дээ. 

.

No comments:

Post a Comment